БНСУ-ын Яньян боомтоор нэвтэрсэн 100 вьетнам жуулчин алга болжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 27

БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг зарим улсын бүлэг жуулчид Солонгосын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих болсон билээ. Энэхүү шийдвэр нь 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. Гэхдээ визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт иргэдийн 5%-иас давсан даруйд уг шийдвэр цуцлагдах юм.

Тэгвэл тус хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчсон вьетнам иргэд олноороо БНСУ-д үлдэн, “харлаж” байгаа мэдээ гарчээ. Вьетнамын “VN Express”-т “Өмнөд Солонгост визгүй зорчиж эхэлсэн энэ сарын 14-нөөс эхлэн одоогийн байдлаар 100 вьетнам жуулчин ор сураггүй алга боллоо. Тэднийг хууль бусаар БНСУ-д үлдсэн гэж сэжиглэж, эрэн хайж байна” гэж бичжээ.

Эрэн хайх ажиллагаанд Вьетнамын Цагдаагийн газар, ГХЯ, Сөүл дэх ЭСЯ БНСУ-ын албаныхантай хамтран ажиллаж байгаа гэнэ. Одоогийн байдлаар Хо Ши Мин- Яньян чиглэлд зургаан нислэг үйлдээд байсан боловч жуулчид алга болсноор нислэгийг зогсоогоод байна.   

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
C(66.181.161.11) 2022 оны 10 сарын 28

Laitai ym be aylal juulchlal gej bvr bhgv boljee kkkk

0  |  0
Top