ГАДНЫН ХЭВЛЭЛД | Монгол Улс хөршөөсөө хараат байдлаа бууруулахаар ирсэн

2022 оны 11 сарын 04

Британийн Колумбийн их сургуулийн Төрийн бодлого ба дэлхийн харилцааны сургуулийн дэд профессор Жулиан Диеркесийн бичсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх есдүгээр сарын 21-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хуралдаанд хэлсэн үгийнхээ эхний хагаст Монгол Улс интернационализмын төлөө тууштай зүтгэж, дайн, мөргөлдөөнөөс зайлсхийхийг дэмжиж байгаа талаараа онцолсон. Тэрбээр Оросын Украины эсрэг түрэмгийллийг илт шүүмжилж, түрэмгийллийн талаар шууд дурдаагүй ч Монгол бие даасан гадаад бодлого баримталж буй гэдгийг тодотгож байв. Монгол Улс Хятад, Орос гэсэн хоёр хөршөөсөө хараат  байдлаа бууруулах гэсэн  гадаад бодлого баримталж,  олон улсын хамтын нийгэмлэгт анхаарч ирсэн. Улаанбаатарын арга барил нь өрсөлдөгч блокуудын шинэ ертөнцөд бусдад үлгэр жишээ болж магадгүй юм.

Яг одоогоор дэлхий дахины анхааарал Хятад болон Орос, ялангуяа Ази тивийн эргэн тойронд ямар блок бий болох вэ гэдэг дээр төвлөрч байна. Саяхан болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт нь Төв Азид нэгдэл байгуулах тэмцлийн нэг талбар болж байгаагийн баталгаа болсон юм. Монгол Улс Хятад, Орос хоёрын голд онцгой эрсдэлтэй нөхцөл байдаг. 

ОХУ бол Монголыг түлшээр болон  цахилгаан эрчим хүчээр хангадаг цорын ганц орон юм. Харин Хятад улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортлон Монголын баялгийг экспортлох замаар тус улстай хийх худалдаанд үнэмлэхүй ноёрхож, зэс тэр дундаа алт, нүүрс болон бусад ашигт малтмалыг нь экспортлож байна.

Сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улс өөрийн замналаа тодорхойлохыг хичээсэн ч Хятад, Оросын түншлэл гүнзгийрэхийн хэрээр энэ боломж хаагдсаар байна. 1990-ээд оны дунд үеэс Монгол Улс “гуравдагч хөрш”-тэй, өөрөөр хэлбэл ардчилсан зах зээлийн эдийн засагтай найз нөхөдтэйгөө харилцаагаа эрчимжүүлэх замаар  гадаад бодлогоо тэнцвэржүүлэх чиглэлийг баримталж ирсэн. Эдгээр гуравдагч хөршүүдэд мэдээж АНУ багтсан бөгөөд  2019 онд стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, 2003 оноос хойш Монголд жил бүр зохиогддог “Khaan Quest” цэргийн сургуулилалтыг хийх болсон.

Энэ хаврын үйл явдлуудаас харахад Монголын гуравдагч хөрштэй харилцах өдрүүд дуусаж байгаа бололтой.  Монголын Засгийн газар Оросын түрэмгийллийн талаар ямар нэгэн шууд шүүмжлэл гаргаагүй байгаа бөгөөд НҮБ-ын янз бүрийн тогтоолуудад эсэргүүцсэн санал өгсөн. Монголын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж, Ерөнхий сайд асан Мэндсайханы Энхсайхан зэрэг Оросын түрэмгийллийг шүүмжилдэг  хүмүүс байдаг. Гэхдээ Монголын элитүүдийн олонх нь оросоор ярьдаг төдийгүй илт орософич байдаг. ЗХУ задрахаас өмнө Монголд орос хэл  хоёрдогч хэл байсан төдийгүй элитүүд тэнд суралцдаг байв.

Харин өнөөдөр монголчууд гуравдагч хөрш орнуудад дээд боловсрол эзэмших хүсэлтэй байгаа. Сонирхолтой нь Оросыг дэмжигч зарим талаараа хуучинсаг үзэлтэн гэж хэлж болох  хүмүүс Фэйсбүүк дээр голчлон цугларсан байдаг бол шүүмжлэгчид нь Твиттерт илүү идэвхтэй байв. Хүрэлсүх хэлсэн үгэндээ, “Монгол Улс 1990 онд ардчилсан хувьсгал хийснээс хойш олон жилийн түүхтэй интернационалч үзлийг баримталж ирсэн түүхтэй. Монгол Улс энхийг эрхэмлэгч, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай баримталж ирсэн" гэдгийг онцолсон. Өнгөрсөн наймдугаар сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Монгол Улсад айлчилж, Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор нэг тэрбум мод тарих кампанит ажил зэрэг Монгол Улсын оруулсан хувь нэмрийг сайшаасан.

Хүрэлсүхийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр хэлсэнчлэн “Өнөөдрийн ээдрээтэй бодит байдалд бид өнгөрсөн үеийн алдаанаасаа суралцаж, харилцан итгэлцэл, ойлголцол, хүндэтгэлийг эрхэмлэн, аливаа үл ойлголцол, зөрчил, дайн тулааныг энхтайван, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа гаргах ёстой” байна. Монголын зарим гуравдагч хөрш тус улстай харилцаагаа сайжруулах зарим нэг алхамыг авч хэрэгжүүлж эхлээд байна.  Энэ онд Герман улс Монголд үзүүлэх гадаад тусламжаа дахин эхлүүлэхээ мэдэгдсэн. Монголын хувьд гуравдагч хөршүүд болон АНУ-ын оролцоог нэмэгдүүлэх нэг чиглэл бол эрчим хүчний аюулгүй байдал юм. Хэдийгээр Монгол сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц бололцоотой ч үүнийгээ ашиглаж, цахилгаан сүлжээг бий болгохын тулд эхлээд асар их хөрөнгө оруулалт шаардлагатай. Монголын Засгийн газраас онцолсон өөр нэг боломж бол усан цахилгаан станцыг хөгжүүлэх явдал юм.

Орон нутгийн иргэдтэй зөвшилцөх, бэлчээрийн хомсдол, барилгын санхүүжилт, ложистик зэрэгтэй холбоотой төслийг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилтуудыг үл харгалзан усан цахилгаан станц нь Монгол Улс Оросын эрчим хүчний хангамжаас хараат байдлыг бууруулах хамгийн боломжит хувилбар юм. Хүрэлсүхийн хэлсэн үгэндээ шууд дурдаагүй ч АНУ болон олон улсын зүгээс Монгол Улсад хэрэгжүүлэх эрчим хүчний төслүүдэд дэмжлэг үзүүлэх нь гуравдагч хөршийн харилцааг шинэчлэх гарц болно. Эцсийн эцэст Хятад-Оросын эвслийн эсрэг сөргөлдөөн улам бүр нэмэгдэж байгаа нь энэхүү түншлэлийг хэрэгжүүлэх, Монгол Улсын ардчилал, хүний эрх, тусгаар тогтнолын төлөөх амлалтаа цаашид бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргахыг шаардаж байна. Нөгөө талаас сүүлийн зургаан сарын хугацаанд Оросын гадаад бодлогыг эсэргүүцээгүй мэт байсан Монголын Засгийн газар үнэндээ Оросыг шүүмжилсэн байр суурийг баримталж чадсан ч байж магадгүй юм.

Сүүлийн долоо хоногт цэрэг татлагаас зайлсхийхийн тулд Монгол руу цагаачилсан олон мянган орос эрчүүдийн хувьд дараагийн хурцадмал асуудал үүсэж магадгүй болоод байна. Хэдийгээр Монголын Засгийн газар тэдэнд оршин суух зөвшөөрлийг нь өгчихсөн байгаа ч Москва буцаан авахыг шаардвал яах вэ. Хятадаас дүрвэсэн монгол угсаатнууд, мөн Монгол руу хөл тавьсан хойд солонгосчуудыг буцааж байсан тохиолдол бий. Монгол Улс ноёрхогч хөршүүдээ ил тод буруушааж чадахгүй байж болох ч энэ нь тэд хөршүүдээ дэмжиж байна гэсэн үг биш юм.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR ADITYA(197.211.58.21) 2022 оны 11 сарын 07

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Top