Өвөр Монголын Хөх хотын захиргаанаас ковид халдварын тархалтын талаар хийсэн хэвлэлийн бага хуралд Ли Шаоли хэмээх эмэгтэй мэдээлэл хийжээ. Цар тахлын мэдээлэл байсан боловч Хятадын олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн анхаарлыг ковид биш тус эмэгтэйн хувцас, гоёл татсан байна.
Төрийн албан хаагч хүн ийм үнэтэй зүйл худалдан авах боломжтой юу гэсэн асуулт гарч, орлогын эх сурвалж юу вэ хэмээн хэлэлцэж эхэлжээ.
South China Morning Post-д бичсэнээр Шаолигийн зүүсэн ээмэг Van Cleef & Arpels брэндийн ээмэг бөгөөд 4200 ам.долларын үнэтэй ажээ. Мөн Hermes брэндийн 550 ам.долларын үнэтэй алчуур зангидсан байжээ.
Цахим сүлжээний мэдээллийн дагуу БНХАУ-ын Коммунист намын Сахилга батын хорооноос Ли Шаолиг шалгаж эхэлсэн байна.
Сэтгэгдэл ( 8 )
Мөнгөтэй хэд рүүгээ дайраад трэхээр том худалпан авалтууд байхгүй болж барилгын салбар нь эхнээсээ дампуураад эхэлсэн. Нөгөөдүүл нь гадагшаа мөнгөө гаргаж хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн. Нэг үгээр Хятадын баялаг гадагш цутгаж нээх удахгүй маш том хямрал нүүрлэх прогноз харагдаж бгаа.
Manaihan arai l dawruu bna shuu.Javhlan said gej chono shig ulsiin mungu ergelduulsen bhd bur tag shuu.hyatad bol shuud tsaaz baka sh dee.yun eemeg bhd MANiin baasnuux oyuk tsag bol yu vee.tehed zahiin horoolold ard tumen n ulsuud nuursen tulehgui shahmaldaa ugaartaad uheed bjiin.uilah bagadah
Ёс зүйгээ сахих сайхан юм аа.Хөршид зүүсэн ээмэгнээсээ болж шалгуулж байхад манайд 2сая тонн нүүрс нийлж хулгайлчихаад маадайцгаагаад хэхрүүлээд сууж байна.Авилгач түшмэдүүдийг байх газаргүй болгооч АТГ!
Нийслэлийн мэргэжлийн хяналтын архирдаг Эрдэнэчулуун авгай л ийм үнэтэй ээмэг бөгж хувцас хэрэглэж иргэдэд шүүмжлүүлж бсн. Хэн ч шалгаагүй. Жинхэнэ авилгач авгай бла.
үнэхээр хятадын ард түмэн мөн дөө
Мундаг ард түмэн
манай ерөнхий сайд гээд байгаа худлаа ярьдаг нөхөр ч гэсэн үнэтэй цаг зүүчихсэн гайхуулаад сууж байгаа биздээ тэгвэл бас шалгах хэрэгтэй биздээ
хужаа нар ийм зүйлийн төлөө хүртэл шалгаад тогтоогоод арга хэмжээ авч байхад манайд харин яаж байна тэрбум тэрбумаар идээд байж байгаа төрийн хулгайч нараа шалгах ч үгүй байгаа ш дээ новш гэж