Катар-2022: Найраа байсангүй, талбайн эзэд 0:2 ялагдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 21


Өчигдөр шөнө (2022.11.21) Катарт хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн эхэллээ. ДАШТ-ий нээлтийн тоглолтод талбайн эзэд Эквадорыг хүлээн авлаа.

Хоёр баг өмнө нь гурван удаа нөхөрсөг тоглолтод нүүр тулж, тус бүр нэг ялалт, нэг тэнцээтэй байлаа. Нээлтийн тоглолт гэхээсээ илүү дэлхий дахины анхаарлыг татсан нэг асуудал бол найраа байв.

Гурав хоногийн өмнө зарим хэвлэлээр Катарын баячууд нээлтийн тоглолтод ялахын тулд Эквадорын найман тоглогчийг 7,1 сая еврогоор “худалдан” авсан, тоглолт 0:1 Катарын ялалтаар дуусна, гоолыг хоёрдугаар үед оруулахаар тохиролцжээ гэсэн мэдээлэл гарсан.  
 


Тоглолт эхлэнгүүт л эквадорчууд найраанд ороогүй гэдгээ батлахаар дайрч буй мэт довтолсон. Эквадорын ахлагч Эннер Валенсия шууд гоол оруулсан ч шүүгч отон тоглолт гээд тооцсонгүй. Эхний үе тэдний илт давамгайлал дор өнгөрлөө.

Катарын багийн хамгаалалт маш их алдаа гаргаж, үзэгчдийнхээ өмнө заавал ялах гэсэн дарамт дор сөхрөн унаж байгаа нь мэдэгдэж байлаа. Удалгүй Катарын хаалгач Аль-Шеб талбайдаа Валенсияг унагааж, хохирогч өөрөө 11 метрээс гоол орууллаа. 16 минутын дараа Валенсия мөргөж, тооны харьцааг 2:0 болгосны дараа эквадорчууд тайвширч, дайралтын эрчээ сулрууллаа.
 


ДАШТ-2022

1-р тойрог

Хэсэг А

Катар – Эквадор 0:2 (0:2, 0:0)

Стадион Аль-Байт

Гоол:

0:1 – 16, пенальти Валенсия, 0:2 – 31 Валенсия.

Катар – Аль-Шеб, Ро-Ро, Хухи, Хассан, Аль-Рави, Ахмед, Хатем, Будиаф, Аль-Хайдос (Абдулвахаб, 71), Али (Мунтари, 72), Афиф.

Эквадор – Галиндес, Пресиадо, Торрес, Инкапиэ, Эступиньян, Плата, Ибарра (Сармиенто, 68), Мендес, Кайседо (Франко, 90), Валенсия (Сифуэнтес, 77), Эстрада (Родригес, 90).

Шар хуудас: Аль-Шеб (15), Али (22), Кайседо (29), Будиаф (36), Мендес (56), Афиф (78)
 


Хоёрдугаар үед ч гэсэн дээд, доод лигийн багууд тоглож буй мэт ур чадварын ялгаа ил байлаа. Хүсвэл Эквадор дахин гоол хийж чадах байсан ч тоогоо барин, тоглолт дуусгахыг илүүд үзсэн. Катарын шигшээ өрсөлдөгчийнхөө хаалгыг нэг ч онож, цохисонгүй. Ийнхүү эхний тоглолт ямар ч найраа байхгүй гэдгийг баталсан тоглолт болж өнгөрлөө. Эквадорын баг гоолын баяраа бүгд өвдөг сөхрөн тэмдэглэж байсан нь учиртай.

Тэд 2013 онд Дохад 27 настайдаа нас барсан Эквадорын хөлбөмбөгч Кристиан Бенитест энэ гоолоо зориулсан юм. 

Хоёрдугаар тойрогт Эквадор Нидерландтай, Катар Сенегалтай тоглоно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Claudia(41.138.89.206) 2023 оны 02 сарын 15

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com

1  |  0
Top