Месси Саудын Арабт хожигдсон гол алдаагаа нэрлэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 23

Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Месси багийнхаа ДАШТ-ий хэсгийн эхний тоглолтдоо гаргасан алдааны талаар ярьжээ.

Саудын Арабтай хийсэн тоглолт Лусаил хотын “Lusail Iconic Stadium” цэнгэлдэх хүрээлэнд 88012 үзэгчтэй болж, 1:2 оноогоор Аргентины баг хожигдсон билээ.

“Бид өрсөлдөгч багийнхаа тоглолтыг сайн мэдэж байсан. Гэхдээ яарсан. Тиймээс тоглолт гараагүй. Маш хурдан гоол оруулсан. Дараа нь манай багийн хэд хэдэн гоолыг тооцоогүй үе ч тохиосон. Алдаа гаргасан таван минутад хоёр гоол алдаж, зохион байгуулалтгүй болж ирсэн. Үүнд л бид том алдаа гаргалаа” гэж Месси мэдэгджээ.

“Хэдийгээр Саудын Араб нь чансаагаараа энэ ДАШТ-ий сүүлээсээ хоёрт жагсаж байгаа баг ч боломж олговол тэд тоглолт гаргана гэдгийг мэдэж байсан. Бид тэднийг чадна гэдгийг мэдэж байсан учраас гайхаагүй” гэжээ.

Тоглолтын эхний үед Лионель Месси торгуулийн цохилтоор оноо авсан. 48 дахь минутад Саудын Арабын багийн довтлогч Салех Аль Шехри оноог тэнцүүлж, 53 дахь минутад хагас хамгаалагч Салем Аль Давсари Аргентины хаалганд гоол хийж, багаа ялуулж чадлаа.

Одоо Аргентины баг хэсэгтээ Мексик, Польшийн багтай тоглоно.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(103.212.117.25) 2022 оны 11 сарын 25

1-д Аргентин маш удаан байсан\n2-д С. Араб хамгаалалт маш сайн байсан

1  |  0
Hha(103.161.242.138) 2022 оны 11 сарын 25

Hatersuud bur bayrlsandaa baah gj bgaam bishuu

0  |  1
Сонирхогч (202.9.46.165) 2022 оны 11 сарын 25

1тэнцээ 1хожигдоно тэгээд буцах бх даа. Луйвардаж хийдэг гоолууд нь дууссан.

0  |  6
Top