Я.Содбаатар: Чингис хаан мэндэлсний тэгш ойг шагналтай уялдуулсан

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 23

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг Жэк Уэтерфорд, Д.Доржготов нарт гардуулахаар болсон талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Энэ хоёр эрдэмтэн бол Монголын түүх соёл, хөрс судлал, байгаль шинжлэлд маш өндөр хувь нэмэр оруулсан. Энэ жил Их эзэн богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд бид бүхэн энэ удаагийн шагналын эзнийг тодруулсан. 

2004 онд Жэк Уэтерфордын туурвисан “Өнөөгийн ерөнцийг үндэслэгч нь Чингис хаан” бүтээл нь “Нью-Йорк Таймс” сонины шмилдэг бүтээлээр шалгарч, 20 гаруй хэлээр орчуулагдан, 300 гаруй мянган хувь хэвлэгдсэн байдаг.

Ингэснээр Чингис хааны тухай ойлголтыг залруулж, чөлөөт худалдаа, нээлттэй харилцаа, мэдлэг мэдээллийн солилцоо, олон улсын эрх зүй, дипломат халдашгүй дархан байдал, шашны эрх чөлөө, сүм хийдээс ангид орших улс төрийн тогтолцоо тэргүүтний суурийг тавьснаар өнөөгийн ертөнцийг үндэслэсэн их хаан юм гэсэн санааг дэвшүүлсэн гэж үзэж байна. 
 


Мөн Жэк Уэтерфорд "Монгол хатдын нууц товчоо" номыг 2010 онд хэвлэн нийтэлсэн байдаг. Энэхүү бүтээл нь зургаан хэлээр орчуулагдаж, монгол хатдын гавьяа зүтгэлийг олон улсад алдаршуулахад бодит хувь нэмэр оруулсан. Тус бүтээлд Их эзэн Чингис хааны хатад, охид Монгол төрийн алтан аргамж, эрдэм чадал ургийн хэлхээгээр улс орны гадаад харилцааг батлан бэхжүүлж, зуун зууны турш алтан ургийн эрчүүдтэй эн зэрэгцэхүйц ухаан билгэ уралдуулан төрийн барьж, улсыг засан түүхийг бичилцсэн талаарх үзэл санааг гаргаж, дэлхий дахинд таниулсан алдартай бүтээл юм. Мөн “Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд” гэсэн бүтээлийг 2016 онд гаргаж, монголын эзэнт гүрнээс хүн төрөлхтний түүхэнд янз бүрийн шашин шүтлэгтэй өөр өөр ард түмэн нэгэн гүрэн доор эв найртай зэрэгцэн оршиж байгааг дурдаад, Чингис хаан шашин шүтэх эрх чөлөөг хүн төрөхтний түүхэнд анхлан үндэслэгчдийн нэг болохыг шинжлэх ухааны үндэслэлтэй сурталчилан таниулсан эрхмүүдийн нэг юм.

Жэк Уэтерфордын энэ олон бүтээл нь Монгол Улсын түүхийг олон улсын тавцанд сурталчилан таниулах, олон орны уншигчдад монголын Эзэнт гүрний түүхийг сурталчилан таниулахад онцгой гавьяа байгуулсныг үндэслэж энэ удаагийн “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг гардуулахаар боллоо" гэлээ.    


Хоёр дахь эрхэм бол ШУА-ын Гео экологийн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан академич Д.Доржготов юм.

Энэ талаар тэрбээр "Д.Доржготов гуай бол монгол орны хөрсний гарал үүсэл, газар зүй, ангилал, үндсэн шинж чанар, үржил шим, чанарын үнэлгээ зэрэг онолын суурь судалгаанд ихээхэн анхаарч олон арвсан бүтээл гаргасан. 1970-аад оноос эхлээд Монгол орны хөрс газарзүйн мужлал тогтоох, Сэлэнгийн сав газрын хөрс, Монгол орны хөрсний ангилал зүй, Монгол орны хөрс хэмээх томоохон судалгааны бүтээлүүдээ хэвлүүлж байсан. Мөн хөрсний суурь судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр онцгой үүрэг гүйцэтгэж, хөрсний зураглалын ажилд онцгой ач холбогдол өгч ажилласан. 1975 онд Монгол орны хөрсний ½,5 сая масштабын хананы зургийг зохион бүтээж, ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран 1/3 сая масштабтай хананы зургийг шинжлэн боловсруулж, сансарын гэрэл зургийн масштабыг ашигласан монголын анхны хөрсний 1/1 сая масштабтай зургийг зохион бүтээсэн.

Монгол орны хөрсний ХАА үнэлгээ, хөрсний ялзмагжилт, давсжилт, ус физикийн голлох шинж, урвалын орчин, чулуурхаг шинж, салхи болон усны нөлөөгөөр хөрс эвдрэх байдал зэргийг харуулсан олон зураг зүйн бүтээл гаргаж, үйлдвэр фрактикт хэрэгжүүлж байгааг дурдах нь зүйтэй. Үүнээс гадна Монгол Улсын анхны үндэсний атлас зохиох багийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар 1980 оноос хойш ажиллаж байгаа. Монголын үндэсний атласыг бүтээхэд 300 гаруй эрдэмтэд оролцдог. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа шинчлэгдэж гарсан.

Мөн  Д.Доржготов гуай судалгааны томоохон бүтээл бол байгаль орчны доройтол, бохирдол, эко системийн өөрчлөлт, тэнцвэр, акологи гео химийн төлөв байдлын асуудлаар улс орны хэмжээний судалгаануудыг удирдаж хийсэн. Улаанбаатар орчмын байгаль орчны судалгаа, бохирдлын тойм зураглал, Улаанбаатарын ундны усны эх үүсвэрүүд орчмын хөрсний бохирдлын судалгаа, Улаанбаатарын хөрсний бохирдлын судалгаа гэх мэт томоохон бүтээл хийсэн.

Д.Доржготов гуай 1978 оноос хойш 20 гаруй доктор, 4 ШУ-ны докторын ажлыг удирдан чиглүүлж, 52 диссертацийн албан ёсны шүүмжлэгчээр ажилласан.

Маргааш Монгол бахархлын өдөр, энэхүү шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холбогдох хууль журмын дагуу олгоно" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шүүх(122.201.24.85) 2022 оны 11 сарын 24

Талбай орчимд түгжрээ үүсэх нь

0  |  0
Шүүх(122.201.24.85) 2022 оны 11 сарын 24

Талбай дээр түгжрээ үүсгэх нь .яммммар ханадаггүй юм бэ

0  |  0
Ханд(192.82.75.171) 2022 оны 11 сарын 23

Энэ доржготов гэдэг хүн юу хийсэн юм бэ болдсайхан эмчтэй энэ зүүрлэхүү хүнд амьдрал билэг нь гэдэг маш агуу шүү гадаад хүн бас юу вэ гадаадын олон ионгол судлаач бдаг шүү арын хаалгаар юм уу

0  |  0
Top