Инстаграмын инфлүүнсэрийг гэмтээсэн эмэгтэй СЭМҮТ-ийн өвчтөн байжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 28

Инстаграмын дагагчдаа зодуулж гэмтсэн гэх мэдээллийг иргэн А цахим орчинд түгээж, дүрс бичлэгээ тараагаад байна.

Энэ хэргийг тодруулахад, арваннэгдүгээр сарын 21-ний өдөр А гэх эмэгтэй “Хан-Уул дүүрэгт байрлах “Кинг таур” хотхонд явж байхад нь үл таних эмэгтэй толгойг нь цохиж, гэмтээлээ” гэх дуудлагыг цагдаагийн байгууллагад өгчээ.

Түүний өгсөн мэдээллийг албаныхан шалгахад 22 настай Ц гэгч эмэгтэй индүүгээр толгой руу нь цохиж гэмтээсэн байжээ.

Гэвч хүний биед халдаж, гэмтэл учруулсан гэх эмэгтэй нь хэрэг үүрэх чадваргүй бөгөөд тэрбээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг ажээ. Улмаар түүнийг хяналтын эмчид нь хүлээлгэж өгсөн байна.

Харин  хохирогчийн биеийн байдал хэвийн, толгойдоо оёдол тавиулж, гэрээр эмчилгээ хийлгэж байгаа юм байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эмч(202.21.105.178) 2022 оны 11 сарын 30

Сэтгэцийн өвчин болгон хэрэг хариуцах чадваргүй гардаггүй юм байна лээ шүү. Сэтгэцийн эмнэлэгт хэдэн удаа ч хэвтэн эмчлүүлсэн бай хэрэг хариуцах чадвартай гардаг. Чадваргүй гэх оношийг барагтай бол тавьдаггүй юм байна лээ.

0  |  0
why(103.229.123.170) 2022 оны 11 сарын 30

setgetsiin owchton yagaad gaduur yawaad bga yum? gaduur yawah zowshoorol ogson emch eswel asran hamgaalagchidn huuliin hariutslaga huleelgeech!

1  |  0
Зочин(192.82.84.94) 2022 оны 11 сарын 30

Устгалд оруулааяээ энэ бузрын өвчитнөө тариа хийгээл алчаач

1  |  0
Зочин(192.82.84.44) 2022 оны 11 сарын 30

Өвчтэй гичий бэ

1  |  0
Top