АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар гүнзгий утга агуулгатай үнэтэй бэлэг солилцсон тухай Францын Ерөнхийлөгчийн Вашингтонд хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр ерөнхийлөгчийн хэвлэлийн албад мэдээлжээ.
Цагаан ордны тэргүүн Макронд модоор хийсэн толь бэлэглэжээ. Үүнийг Цагаан ордны цуглуулгад байдаг чимэглэлийг дуурайлган хийсэн байна. Түүнээс гадна Байден Францын тэргүүнд Америкийн хөгжимчдийн бүтээл бүхий пянзны цуглуулга болон АНУ-ын зохион бүтээгч Томас Эдисоны 1877 онд бүтээсэн анхны бягтруулын патентын хуулбарыг дурсгал болгон бэлэглэжээ. АНУ-ын тэргүүн хатагтай Макроны гэргийд маргад эрдэнээр чимэглэсэн алтан гоёл бэлэглэжээ.
Елисейн ордны мэдээлснээр, Макрон Цагаан ордны тэргүүнд зориулж 1966 оны “Эрэгтэй, эмэгтэй хоёр” киноны саундтрэктэй CD болон пянз авчирчээ. Эл киног Жо Байден, Жилл нар анхны болзоондоо үзэж байсан аж. Үүнээс гадна Байденд “Christof” аяга, “Saint James” брэндийн цамц болон “LIP” брэндийн цаг бэлэглэсэн байна. Харин англи хэлний багш Жилл Байден хоёр ном бэлгэнд авчээ.
Сэтгэгдэл ( 0 )