АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярьж, ирэх сарын сүүлээр Европт уулзахаар тохирсон гэж Цагаан ордноос мэдээлжээ.
Хоёр улсын тэргүүн нар харилцан итгэлцлийг баталгаажуулсан, нэгдмэл зорилгод хүргэх тодорхой санал дэвшүүлсэн нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн зөвлөгөөний үйл явцыг эхлүүлэхээр тохиролцжээ.
Францын болон Европын түншүүдийн стратегийн эрх ашигт нийцсэн асуудлаар нээлттэй зөвлөлдөх уулзалт явуулснаар нөхцөл байдлыг сайжруулна гэж талууд үзсэн байна.
Жо Байден Франц болон Европыг Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь оролцоог нэмэгдүүлэх нь стратегийн чухал ач холбогдолтой болохыг нотолжээ. Трансатлантын болон дэлхийн аюулгүй байдалд хувь нэмрээ оруулж буй Европын батлан хамгаалах үг дүнтэй үйл ажиллагаа нь чухал үүрэгтэй болохыг мөн онцолсон байна.
Терроризмын эсрэг чиглэсэн хамтын ажиллагааны хүрээнд АНУ Европын улс орнуудын Сахельд явуулж буй ажиллагаанд үзүүлж буй дэмжлэгээ өргөжүүлнэ гэж Цагаан ордон мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )