АНУ-ын “Neuralink” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск хагас жилийн дараа хүний тархийг компьютертой шууд холбох ёстой чипийг хүн дээр турших туршилтаа эхлүүлэхээр төлөвлөж байна гэж “Cnet” хэвлэлд мэдээлжээ.
“Бид олон арван жил түнэр ханархуйд амьдарсан хүмүүст гэрэл бэлэглэхийг зорьж байна” гэж стартап компанийн судлаач Дэн Адамс ярьжээ. Өөрөөр хэлбэл хүний тархины гадаргууд олон мянган электрод байрлуулах аж. Электрод бүр хүний үснээс нарийн бичил утас. Электродыг хүний гавлын ясан дотор суулгасан чиптэй холбоно.
Илон Маскийн өөрийнх нь хэлснээр, энэхүү технологи нь саажилттай хүнд явах, хараагүй хүнд харах боломж олгохоос гадна хиймэл оюун ухаантай бие даан харьцах боломжийг нээх гэнэ. Өмнө нь “Neuralink” чипийг Пэйж сармагчин дээр туршсан байна. Туршилтын явцад Пэйж сармагчин “Pong” цахим тоглоом тоглож, чипийн компьютер түүний хөдөлгөөнийг удирдаж буй дохиог тайлбарлаж сурчээ. Хожим нь зөвхөн сармагчны тархины дохионууд тоглоомыг удирддаг болсон байна. Ирээдүйд бүтээх чипийн нэгийг Илон Маск өөртөө суулгахаар төлөвлөж байна. “Neuralink” компанийн ажилтнууд чип суулгах ажлыг дэлхийд тэртээ тэргүй цөөн байдаг мэдрэлийн мэс засалчдын тусламжгүйгээр бүрэн автоматжуулахаар зорьж байгаа аж. Энэ ажлыг тусгайлан сургасан “R1” роботод даатгахыг хүсэж байна. Тус робот хүний яс, тархи, судсыг гэмтээлгүй гавлын ясыг зүсэх чадвартай байх гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
buzar zuil ix bolox ni de