ТА ТУСЛААЧ...

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 02

“Та туслаач” гэх энэ бичгийг барьсан бяцхан охиныг О.Нандин гэдэг. Тэр нар зурж, намуухнаар дуулах дуртай. Үргэлж өвөртлөн унтдаг барбитайгаа адилхан ягаан өнгөөр гоёж, яг л өнөө цагийн үнсгэлжин мэт байхыг хүсдэг ээжийн нандин охин.

Хорвоо ертөнцтэй танилцаад хоёрхон жил болсон энэ бяцхан охин, өвлийн жихүүн өдөр тусламж гуйж зогсоогийн учрыг тайлъя.

О.Нандин 2022 оны есдүгээр сард төрөлхийн хошного битүү буюу хошного шээсний сүв нэг гэсэн оноштой төржээ. Энэ бол Монгол Улсад тохиолдож буй хоёр дахь томоохон төрөлхийн гажиг юм. Өтгөнөө гадагшлуулах сүвгүй төрсөн бяцхан охинд эхлээд гэдсэнд цорго суулгах хагалгааг хийсэн бол 2022 оны хоёрдугаар сард шээс, хошного, үтрээний сүв салгах, буулгах хагалгааг хийсэн боловч шээсний сүв, үтрээний сүв хананаасаа ялгагдахгүй байсан учир зөвхөн хошногоны сүв буулгах хагалгааг хийжээ. Гэвч хошногоны хярзангийн оёдол задарч, хүндээр бие засах боломжгүй болсон тул өнөөг хүртэл гэдсэнд суулгасан цоргоороо бие засаж байгаа аж. Охинд үргэлжлүүлэн хийх хагалгааг Монголд явуулах боломжгүй болсон тул тэд БНСУ руу оношийг явуулахад “боломжтой” гэх хариу ирсэн байна.

Тэдэнд охиноо эрүүл саруул болгоход 400 сая төгрөг шаардлагатай. Энгийн иргэдэд сүрдмээр тоо хэдий ч эелдэг зан, энэ биедээ баймгүй их хүчийг гаргаж буй охиныхоо төлөө тэд бууж өгөхийг хүссэнгүй ... Ийнхүү тэд Төв талбайд тусламж гуйн зогсоод хагас сар болжээ.
 

Монгол Улсын 200 мянган иргэн, 2500 төгрөгийг хандивлахад охины эмчилгээний зардал болох 400 сая төгрөгийг цуглуулж чадна. Өдөр бүр амьдралын үнэ цэнээр тооцогдож буй эдгээр өдрүүдэд ээж, охин хоёр хагас сар Сүхбаатарын талбайд “амьдарч” байна.

Хүчтэй эм тариа, вирусийн халдвар зэргээс болж дархлаа сул болсон охин ханиад томуу тусахдаа дэндүү хурдан. Гэтэл өнгөрөгч даваа гарагаас эхлэн хүйтний эрч эрс нэмэгдэж, өдөртөө -28-34 хэм, шөнөдөө -47 хэм хүртэл хүйтэрч байна. Яг одоо гадаа -28 хэмийг зааж байна. Тэд одоо ч Төв талбайд байгаа гэж бодохоор ...

Тэр жижигхэн гар та биднээс тусламж эрэн сарвайж байна. Эх орны баялаг болсон энхрий Нандин охинд тусалцгаая, монголчуудаа...

 

ХАНДИВЫН ДАНС: 5070117216
ДАНС ЭЗЭМШИГЧ: Г.Наранбаяр /Охины ээж/
ХОЛБОО БАРИХ: 88875335

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top