Монгол Улс 120 сая ам.долларын нүүрсээ хулгайд алдсан байж болзошгүй гэж Блүмберг агентлаг БНХАУ-тай хийсэн фьючерс гэрээг задлан шинжилсний дүнд тооцоолжээ.
Тус агентлаг "Хятадтай залгаа хил дээрх Монголын агуулахаас ойролцоогоор 385 мянган тонн нүүрс алга болсон. Монголын Засгийн газар одоогоор алдагдсан гэх нүүрсний үнийн тооцоог олон нийтэд зарлаагүй байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мягмар гарагт мэдэгдэл хийхдээ ард иргэддээ эдийн засгийн нөхцөл байдал удахгүй сайжирна хэмээн мэдэгдэж, БНХАУ-ын зүгээс хилийн хяналт шалгалтыг зөөлрүүлж буйг “сайхан мэдээ” гэж тодорхойлсон" хэмээн мэдээлжээ.
Мөн "Хятад улс импортод тавьсан хязгаарлалтаа сулруулсан ч хоёр улсын худалдааг хазаарлаж буй олон хүчин зүйл бий" гэж Блүмберг онцолсон байна.
Тухайлбал, Монголын төмөр зам Хятадын хил хүртэл баригдаж дуусаагүй байгаа. Үүнээс гадна Монгол Улсад төмөр замын царигийн стандарт өөр тул хил дээрх ачааг нарийн царигт зориулсан вагон руу дахин ачих шаардлага гардаг гэж Блүмберг агентлаг тодруулжээ.
Үүнээс өмнө БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин Оросын "ТАСС" агентлагийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа "Монголын эрх баригчдаас хүсэлт тавивал Бээжин БНХАУ руу гаргаж буй нүүрсийг хулгайлсан гэх хэргийг шалгахад нь туслахад бэлэн" гэдгээ илэрхийлсэн.
"Лхагва гарагт УИХ-ын спикер Г.Занданшатар УИХ нүүрсний хулгайн хэргийн шалгах ажлын хэсэг болох Түр комисс байгуулна гэж мэдээлээд байна. Ямартай ч олон улсын анхаарлыг татсан энэ хэрэг сүүлийн өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргээд байна" гэж Блүмберг мэдээндээ онцолжээ.
Сэтгэгдэл ( 2 )
МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com
shibshig