Хулгайчдын ертөнц буюу Монголын жагсаал хэрхэн өндөрлөх вэ?

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 08


Эх сурвалж: AP/Alexander Nikolskiy

Фото: AP/Alexander Nikolskiy

Монголын нийслэл Улаанбаатарт болж байгаа ард түмний эсэргүүцлийн хөдөлгөөн дэлхий дахины анхаарлыг татсаар байна. Тэр тусмаа хойд хөрш ОХУ-ын хэвлэлүүдээр жагсаалын талаар мэдээлэл гарсаар байна. 

Нийт 1,8 тэрбум ам.долларын нүүрсний хулгай гарсан тухай тэд онцлон бичиж байгаа юм. 
 

Фото: AP/Alexander Nikolskiy


ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн Монгол, Солонгос судлалын хэсгийн удирдагч Александр Воронцов энэ талаар “Монголчуудын тэсрэлт, жагсаал үнэнийг хэлэхэд гэнэтийн зүйл байлаа. Ард түмний эсэргүүцлийн шалтгаан бол цогц зүйл гэхэд болно. Нүүрсний хулгай илэрсний дараа төрийн өндөр албан тушаалтнууд хурдан шуурхай хөдлөөгүй, зөөлөн хандсан, үнийн өсөлт зэрэг шалтгаанууд иргэдийг жагсахад илүүтэй нөлөөл үзүүлжээ. 

УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчдын зарим нь нүүрстэй холбоотой энэ гэмт хэргийн сүлжээнд оролцсон нь илэрсэнд ард түмэн бүр их дургүйцэж байна. Тиймээс одоо Засгийн газар эрс хатуу арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон.

Нүүрсний хулгай олон жил тодорхой схемээр, зохион байгуулалттай үргэлжилсэн, эрх баригч нам солигдсон ч энэ схем ажилласан хэвээр байсан нь ард түмний дургүйцлийг төрүүлж байна” гэж РИА агентлагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
 

Фото: AP/Alexander Nikolskiy


Жагсаал, тэмцэл Хятад, Монголын хилээр дамжсан гэх 6,5 сая тонн буюу 1,8 тэрбум ам.долларын нүүрс алга болсон нь илэрсний дараа эхэлсэн юм.
 

Фото: AP/Alexander Nikolskiy


Монгол Улсын Их хурлын дарга З.Занданшатар “Нүүрсний хулгай бүх шатанд байсан. Дахин ийм зүйл байх болохгүй” гэж мэдэгджээ.
 

Фото: AP/Alexander Nikolskiy

Фото: AP/Alexander Nikolskiy

Фото: AP/Alexander Nikolskiy

Фото: REUTERS/B. Rentsendorj

Фото: AP/Alexander Nikolskiy

Фото: РИА Новости

Фото: РИА Новости

Фото: РИА Новости

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top