Тайванийн Зэвсэгт хүчин арванхоёрдугаар сарын 12-ны 06.00 цагаас арванхоёрдугаар сарын 13-ны 06.00 цагийн хооронд арал орчим Хятадын Ардын чөлөөлөх армийн 29 сөнөөгч, бөмбөгдөгч онгоц, гурван цэргийн хөлөг онгоц ойртож ирснийг бүртгэжээ.
Үүнээс 21 онгоц нь арлын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн таних бүсэд орж ирснээс нэг сөнөөгч “J-11”, тээвэрлэгч “Ү-8”, 18 стратегийн бөмбөгдөгч “Н-6” онгоц байжээ.
Үүний хариуд Тайванийн Зэвсэгт хүчин агаарын болон тэнгисийн эргүүлийг нөхцөл байдлыг хянахаар илгээж, пуужингийн цогцолборуудаа чиглүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )