Фернанду Сантуш Португалын шигшээ багаас халагдав

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 16

Португалын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Фернанду Сантуш халагджээ.

68 настай Фернанду Сантушийн гэрээ нь 2024 оныг хүртэл байсан юм. Сантуш 2014 оны есдүгээр сараас эхлэн Португалын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажилласан билээ. Түүний удирдлаган дор Португалын шигшээ баг “Евро-2016” болон “Үндэстнүүдийн лиг-2019”-д түрүүлсэн юм.

Катарт болж буй ДАШТ-д португалчууд шөвгийн 8-д шалгарч, Мароккод 0:1-ээр хожигдсон билээ. Уг тоглолтод Португалын од Криштаину Роналду талбайд бүтэн тоглоогүй юм. Түүнийг сэлгээнд суулгаж, тоглолтын 51 дэх минутад гарч ирсэн Роналду тооны харьцааг өөрчилж чадалгүй нүдэндээ нулимстайгаар ДАШТ-ийг өндөрлүүлсэн. Фернанду Сантуш Роналдуг сэлгээнд суулгасанд олон хүн дургүйцлээ илэрхийлж байгаа билээ.

Сантуш Португалын шигшээг тэргүүлж байхдаа 109 тоглолтод оролцсоноос 67-д нь ялж, 19 удаа ялагдаж, 23 удаа тэнцжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
me(59.153.86.11) 2023 оны 01 сарын 05

hajuud ni baisan bol tsohiod awhaar bailaa bvh erhiig brunod ogood svvld tsohison ter haalttai tsohilt bol yg odiih ni vndsen tsohidog gazar shd ronalo tsohison bol batnii gool bailaa aldaanch haramsah ymgvi bh bailaa

0  |  0
Зочин(202.9.46.142) 2022 оны 12 сарын 20

Роналдог талбай дээр уйлж суухад нь ямар их харамсаж, хэцүү байлаа. Сантуш Роналдог тоглуулсан бол одоо Португал улс Аргентинтай тоглож түрүүлэх байсан юм. Харамсаж байна.

7  |  2
Fe(103.57.92.38) 2022 оны 12 сарын 20

Энэ бол дасгалжуулагч Fernando Santos буруу бодсон алдаа. Тэр өөрөө өөрийгөө булшилсан. Өөрт нь ялалт авчрах алтан боломжийг өөрөө алдсан. Cristiano Ronaldo дахин дараагийн тэмцээнд орохгүйг мэдсээр байж тоглуулаагүй. Шөвгийн 4-т үлдэх боломжийг Fernando Santos-ийн шийдвэрээр алдсан. Цаашдаа Cristiano Ronaldo Португалын шигшээ багийн дасгалжуулагч болох байх… Хэрэв улс орныхоо нэрийг бодоод тоглуулсан бол Cristiano Ronaldo 3 гол оруулаад “хүрэл” медиаль авах байлаа.

13  |  1

5  |  0
Үнэн(66.181.190.61) 2023 оны 01 сарын 05

Зөнсөн зөнөг, багийн капитаныг сэлгээнд суулгаагүй бол Марокког цэвэр хожих байлаа, Францыг ч хожих байлаа. Өнөөдөр Месси Роналду 2 алтын төлөө тоглох тоглолтыг дэлхий харах боломжийг тасалсан хүн нь энэ Фернанду Сантуш байлаа...

19  |  1
Top