Роналду дасгалжуулагчдаа ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛСЭНГҮЙ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 19

Португалын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Фернанду Сантуш ДАШТ-ийн дараа ажлаа өгсөн билээ.

Тэгвэл Португалын од Криштиану Роналду болон бусад 6 тоглогч Фернанду Сантушт талархал илэрхийлсэн пост оруулаагүй байна.

68 настай дасгалжуулагч найман жил Португалын шигшээ багийг дасгалжуулсан юм. Сантушийн ДАШТ-д дуудаж оруулсан 26 хөлбөмбөгчний 19 нь дасгалжуулагчдаа талархал илэрхийлсэн пост бичсэн бол одоогоор долоон тоглогч Сантушийн явж буй талаар ямар нэгэн зүйл хэлээгүй байгаа аж. Криштиану Роналду, Диогу Кошта, Жозе Са, Антониу Силва, Жоау Пальинья, Рубен Невеш, Рафаэл Леау нар дасгалжуулагчдаа талархал илэрхийлэхгүй байгаа талаар гадны хэвлэлүүд бичжээ.

Фернанду Сантушт хамгийн түрүүнд талархал илэрхийлсэн хүн бол Пепе аж. Тэрбээр Инстаграмдаа бичвэр оруулсны дараа Бернарду Силва, Вильям Карвалью, Бруну Фернандеш зэрэг бусад тоглогчид талархлын пост оруулжээ.

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.109) 2022 оны 12 сарын 21

68тай хүн бас л орон гарантай нэг тийм шийдэмгий алхам нь зөрүүд бна португалыг улс дасгалжуулагчаа солих байж гэж хардах юм.тэд зөрүүд бас өөртөөгөө алалцах нас гэж бодох хэрэгтэй.зөнөж эхлэх үе юм уу даа.кк

0  |  0
Марокко(66.181.160.92) 2022 оны 12 сарын 23

Ядаж бөмбөрцөгийн 5тэрбум үзэгчидийг хүндлээд тоглуулах байсан...

7  |  0
mn(150.129.142.179) 2022 оны 12 сарын 20

Худалдагдсан дасгалжуулагч....хэдэн саяд явсан бол...

0  |  0
Mb(66.181.161.118) 2022 оны 12 сарын 20

Yaltch ugui dasgaljuulagchiin aldaa bn lee. Bagiin sportiin hamgiin gol asuudal bol bagiin ew negdel chuhal. Uuniig uwgun hiij chadaagui. Odoo zaluu dasgaljuulagch nar yaj bagiig negtgej bgaag say haruullaa. Portugal dasgaljuulagchaa zaluujuulah heregtei.

3  |  0
Zzz(46.229.116.73) 2022 оны 12 сарын 20

Zarim teneg gichii ronigin ambits yriad bhin holdvv alnud

2  |  0
Зочин(192.82.83.115) 2022 оны 12 сарын 22

Харин эсрэгээрээ Роналдугийн хэт их амбиц, зевхен би гэсэн эго нь Португалыг алаад хаячих шиг боллоо доо, дасгалжуулагч багаа, улсаа л бодно ш дээ, ДАШТ-д Роналдуг бодож, тэрний санаанд нийцуулж тоглоно гэж юу байх вэ дээ

9  |  32
Зөнөг өвгөн(27.51.145.39) 2022 оны 12 сарын 20

Энэ угаасаа нээх сүртэй сайн дасгалжуулагч биш шд. Еврод түрүүлэхэд ч тэр тоглогчид болоод Роналдогийн амбиц ур чадвар гол нөлөө үзүүлсэн. Үлбийсэн ийм дасгалжуулагчаа аль эрт сольсон бол ийм хүчтэй цаг үе дээрээ байгаа Португал Марокког хожоод Францтай алалцаад хожигдсон ч харамсахгүй байсан. Роналдог суулгаж нтр үлбийсэн зөнөг өвгөн. Тактик нтр юу ч байхгүй. Гөлийчөөд шигшээ нь олигтой дасгалжуулагчтай байсан бол Рон аль хэдийн шигшээтэйгээ Евро байтугай амжилт үзүүлсэн бгаа. Агуу хүний замналд өстөн дайсан шиг гай болсон тэнэг үлбэгэр өвгөн.

32  |  1
нарангэрэл(66.181.160.92) 2022 оны 12 сарын 21

энэ нөхөр дасгалжуулагч Роналдуг баллаад хаячихсан ш дээ

15  |  0
Зочин(139.5.219.37) 2022 оны 12 сарын 21

Агуу Рональдогийн нэр төр , амжилтын боомилсон новш .

19  |  0
Top