Олны нэрлэж байгаагаар “Цар тахлын тухай хууль” батлагдсанаас хойш удаа дараа сунгагдан, өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Харин тус хуулийн үйлчлэх хүрээ энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох аж. Тэгэхээр олон зүйлд өөрчлөлт орох шаардлага гарна. Учир нь тус, хуулийг хэлэлцэн баталсан даруйд томилгооны тал дээр хуудуутай зүйл олон болсон ч хугацааг сунгасаар өнөөдөрт тулсан. Тухайлбал, Төрийн албанд ажиллаж байгаагүй, шалгалт шүүлэг даваагүй олон нөхөд агентлаг, газар, хэлтсийн даргаар томилогдсон нь одоо ч гай удсаар байгааг анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, “Чоно борооноор” гэдэг шиг дутуу дулимаг хүн олныг томилсон. Одоо нэгэнт хуулийн хугацаа дуусаж байгаа учраас энэ тал дээр Засгийн газар, Төрийн албаны зөвлөл анхаарч ажиллана гэдэгт хаа хаанаа найдаж буй. |
Уг хуулийг 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр анх баталсан бөгөөд хуулийн үйлчлэх хугацаа 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хэмээн тогтсон. Гэвч зургаан сараар сунгаж, 2021 оны зургаадугаар сарын 29-ний өдөр хүртэл зургаан сараар сунгаж, дахин хэлэлцээд энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй байхаар тогтсон юм.
Хуулийн үйлчлэх хүрээ нийгэм, эдийн засагт дэмжлэг болсон тухайд статистик гаргахыг зорьсонгүй. Гавьтай ч зүйл гарахгүй байх. Гагцхүү уг хуулиар дамжиж, төрийн албанд шургалсан нөхөд өнөөдөр төрийн чухал агентлаг, газрын ажлыг унагаачихаад сууж байгааг дурдахгүй байхын аргагүй.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан энэ тухайд “Цар тахлын тухай хуулийн хүрээнд хууль бусаар томилогдсон албан тушаалтнуудын судалгаагаар 1100 орчим хүн шууд томилогдсон байсан” хэмээж байв. Үүн дундаас Төрийн албаны зөвлөлөөс гаргасан 411 дүгээр тогтоолоор сонгон шалгаруулалтгүй томилогдсон агентлаг, газрын 17 дарга байгааг заримыг нь сонгон шалгаруулалтад оруулсан, заримыг нь чөлөөлсөн, зарим нэг нь өнөөдөр ч алба залгуулсан нэртэй сууж байна. Одоо энэ бүхнийг хуульд нийцүүлэн цэгцлэх цаг нь хүссэн хүсээгүй ирж байна.
Тэдний нэг бол Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн. Яг энэ цаг үед Шадар сайд С.Амарсайхан “Стандарт мөрдөх тал дээр, мэргэжлийн болгох шаардлагатай” гэж үзээд хичээж ажиллаж байгаа ч агентлагаа удирдаж чадахгүй байгаа мэргэжлийн бус дарга Засгийн газрын нэрийг ч шороотой нь хутгаад байна.
Тодотговол, сар орчмын өмнө УИХ-ын чуулганы хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн талаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцсэн. Гагцхүү Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн оруулж ирсэн хуулийнхаа үзэл санаа, суурь зарчмыг ойлгоогүй учраас УИХ-ын дарга болон гишүүдийн асуултад хариулж чадсангүй. Нэгэнт хуулиа мэдэхгүй хойно Б.Билгүүн дарга парламентын танхимаас ажлаа мэдэхгүй гэх зэм сонсож, эцэст нь Засгийн газрын нэрийг бариад ч тус бололгүй хөөгдөж гарахдаа тулсан.
Яагаад гэхээр “Цар тахлын хууль”-ийн дагуу зарим агентлаг, газрын “Түр орлон гүйцэтгэгч”-ээр мэргэжлийн бус болон салбартаа ажиллаагүй туршлагагүй хүмүүсийг томилж байсны нэг нь Б.Билгүүн учраас ийнхүү салбараа төдийгүй Засгийн газрын нэр нүүрийг барсан хэрэг. Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа нийт стандартын 10 орчим хувь нь хэрэгждэг бусад нь хэрэгждэггүй гэдэг. Харин өдгөө “Цар тахлын хууль”-ийн хүчин төгөлдөр хугацаа дуусаж байгаа учраас Засгийн газар ч тэр, Төрийн албаны зөвлөл ч тэр дор бүрнээ анхаарч салбарынхаа ажлыг унагааж буй нөхдийг зайлуулах хэрэгтэй.
Тухайлбал, “Төрийн албаны тухай хууль”-ийн 27.2-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан Төрийн албаны зөвлөлд хүргүүлнэ” гэж заасны дагуу орных нь хүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилдог ч сүүлийн үед энэ байдал алдагдсан.
Нэгэнт жишээ авсан учраас Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүний тухай дурдаж байгааг хэлэх нь зүйн хэрэг. Түүнийг Шадар сайдын 2016 оны аравдугаар сарын 3-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтгүйгээр шууд томилсон.
Ингэхдээ “Төрийн албаны тухай хууль”-ийн 17.1-д заасан “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгуулагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэх хуулийг зөрчөөд зогсохгүй мөн хуулийн 17.4-д заасан “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулах хүсэлтээ Төрийн албаны төв байгууллагад тавина” гэсэн заалтыг ч зөрчиж байв.
Мөнхүү түүнийг 2018 онд Ө.Энхтүвшин Шадар сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж, танил тал татаж Стандарт, хэмжил зүйн газрын Дэд даргаар хууль бусаар томилсон байдаг. Улмаар Шадар сайд асан дахин тушаал үйлдэж, тус байгууллагын даргын Түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь хууль ёсны хугацааг хоёр жил орчмоор хэтрүүлсэн.
Ийнхүү дараагийн Шадар сайдаар 2020 онд ажиллаж байсан Я.Содбаатар хуулийг үндэслэн, 2020 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл 125 хоног Түр даргаар сунган ажиллуулсан байдаг. Уг нь Монгол Улсад Б.Баатарзориг даргатай Төрийн албаны зөвлөл гэж чухал үүрэгтэй алба байх учиртай. Гэтэл энэ мэт хууль бус зүйл төрийн албанд бодитоор оршиж байхад ямар ч арга хэмжээ авахгүй байгааг юу гэх вэ.
Тухайлбал, “Төрийн албаны тухай хууль”-ийн 16.2-д “Төрийн албан тушаалд дараах тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно” гэж заасан.
Хуулийн16.3-д “Энэ зүйлийн 16.2, мөн хуулийн 17.1,17.4-т заасныг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг Төрийн албаны төв байгууллага хүчингүйд тооцож, буруутай албан тушаалтанд шүүгч хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Гэтэл Төрийн албаны зөвлөл энэ мэт зүйлийг хараагүй мэт өнгөрөөсөн. Магадгүй хүнд хэцүү цагт эрх мэдэлтнүүдийн шаардлага шахалтаар тодорхой хууль тогтоомжийг нүд анин томилгоо хийж байсан байж болох юм. Харин өнөөдөр нөхцөл байдал өөр болсон. “Цар тахлын тухай хууль”-ийн хугацаа ч дууслаа, Засгийн газар, Төрийн албаны зөвлөл анхаарч ажиллах байх гэж олон нийт харж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 4 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
ТАЗөвлөл гэж байгаа үгүй нь мэдэгдэхгүй байгууллагын хэрэг алга. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар ажлын байр, шаардагдах боловсрол, мэдлэг бусад үзүүлэлтийг нийтэд зарлан иргэдийн ирүүлсэн баримт бичгийг үндэслэн 1 ажлын байр дээр 3 хүн шалгаруулан Удирдлагын Академид 45 хоног хувийн зардлаар нь сурган төрийн алба, сэтгэл зүй, шударгаар нийтийн төлөө ажиллах эрмэлзэл зэрэг үзүүлэлтээр шалгаруулан дүнгээр нь хагас жилийн хугацаагаар томилон хангалттай ажиллавал жинхлүүлж, шаардлага хангахгүй бол дараагийн хүнийг дээрх журмаар томилон ажиллуулдаг болчих оо.
Төрийн албаны зөвлөлийн мануухайнууд ажлаа хий. Хуулиар эрхийг нь олгочихоод байхад хийж чадахгүй бол чаддагт нь өгцгөө