ЭСЯ: Парис дахь монголчуудыг гадагш гарахгүй байхыг анхаарууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 24

Өчигөр буюу арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Францын нийслэл Парис хотноо халдлага болж, гурван хүн амь насаа алдлаа. 

Энэ талаар тус хотын орлогч дарга Эммануэль Грегуар "Буутай халдлага гарлаа. Аюулгүй байдлын хүчнийхэнд шуурхай арга хэмжээ авлаа" гэж мэдэгджээ. Харин цагдаа нар энэ хэрэг явдалтай холбогдуулж, олон нийтийг тус бүсээс хол байхыг анхааруулсан бөгөөд халдлага үйлдсэн этгээдийг саатуулсан байгаа аж.

Энэхүү халдлагатай холбоотойгоор тус улсад суугаа Монголын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргасан байна. 

Уг сэрэмжлүүлэгт "Парис хотын 10 дугаар дүүрэгт буутай этгээд халдлага үйлдсэн ноцтой хэрэг гарсан байна. Иймд иргэд, аялагчид аюулгүй байдалдаа сонор сэрэмжтэй байх, олон нийтийн газраар шаардлагагүй бол явахгүй байхыг анхааруулж байна" гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top