Францын нийслэл Парисын төвд, Ангиен гудамжинд байрлах Курдын Соёлын төвд халдлага болсон. Гурван хүн буудуулан амиа алдаж, гурван хүн шархадсан билээ.
Халдлагыг 69 настай франц эр үйлдсэн бөгөөд өмнө нь дүрвэгчдийн лагерьт халдсан хэргээр шоронд хоригдож байжээ.
Францын Ерөнхийлөгч Франсуа Макрон халдлагыг эрс буруушаасан.
Харин Франц дахь Курдын ардчилсан зөвлөлийн төлөөлөгч Агит Полат энэ үйл явдлыг алан хядлага гэж нэрлэсэн юм.
Аллага болсноос хэдэн цагийн дараа Парисын гудамжинд хоёр мянга гаруй курд хүн гарч жагссан.
Тэд хогийн сав шатаан, цагдаа нартай мөргөлдөж эхэлсэн.
Жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна.
Үймээн одоо ч үргэлжилсээр байна.
Сэтгэгдэл ( 2 )