Австрийн Лех/Цюрс цанын баазад өчигдөр /2022.12.25/ цасан нуранги болж, 10 хүн цасан дор дарагдаад байсан билээ.
Тэгвэл тэдний наймыг нь цасан нурангин дороос гаргаж авчээ.
“Kronen Zeitung” сонины мэдээлснээр сураггүй байгаа хоёр хүнийг хайж байгаа бөгөөд уулын цасан бүрхүүл 4 м орчим зузаантай байгаа аж.
Хоёр хүнийг найман нисдэг тэрэг, гэрэл, тоног төхөөрөмж, албаны нохдын тусламжтайгаар хайж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )