Цасны нурангиас амьд гарах тохиолдлууд нэмэгдсэнийг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 03

Итали, Швейцарын эрдэмтдийн хамтарсан баг 1981-2020 оны хооронд цасанд нурангид дарагдсан хүмүүсийн амьд гарсан тохиолдлуудыг судалжээ. Сүүлийн жилүүдэд цасан занганаас хүмүүс амьд гарах тохиолдлууд нэмэгдсэн нь тогтоогдсон байна.

Цасан нурангид дарагдсан хүмүүс хүнд бэртэл авах, амьсгал боогдох эсвэл аврагчид ирэхээс өмнө хөлдөж үхдэг байжээ. Сүүлийн 40 жилд Швейцарын Альпын нуруунд нийт долоон мянга гаруй хүн цасны нурангид өртөж байжээ. Тэдний 1643 нь амьд гарч чадаагүй байна. 1990 оноос хойш цасан нурангиас амьд гарсан тохиолдол 10 хувиар өсжээ.

Хэрэв цасанд даруулсан хүн толгой болон цээжээрээ ил гарсан бол амьд үлдэх магадлал нь 90 гаруй хувьтай байдаг бол толгой, цээж нь цасан дор орсон бол энэ магадлал 53 хувь болж буурдаг байна. Сүүлийн жилүүдэд цасны нурангид өртсөн хүмүүсийн амьд гарсан тохиолдлууд нэмэгдсэн нь аялагчдын аюулгүй байдлыг хангах бэлтгэл ажил сайжирсан, аврагчдад цасанд дарагдсан хүмүүсийг цаг алдалгүй илрүүлэх төхөөрөмж, технологи илүү боловсронгуй болсонтой холбоотой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top