ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энэ сарын 1-ээс эхлэн 137 мянгаар нэмэгдэж байна. Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины 2022 оны наймдугаар сарын 25-нд гаргасан зарлиг энэ сарын 1-нд хүчин төгөлдөр болжээ.
Ингэснээр, Оросын армид алба хаагчдын нийт тоо 2 039 758 болж байгаагаас 1 150 628 нь цэргийн алба хаагч. Үүнээс өмнө Оросын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн 1 902 758 байснаас 1 130 628 нь цэргийн алба хаагчид байжээ.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн хэлснээр, Оросын армийн эгнээг өргөтгөх шийдвэр нь АНУ тэргүүтэй өрнөдийн орнуудын явуулж буй бодлоготой холбоотой. Тэрбээр НАТО эгнээгээ тэлэх замаар Оросын хилд ойртсоор байна гэж онцолсон юм.
Сэтгэгдэл ( 0 )