БНХАУ Австралиас нүүрс авахаар гэрээ байгууллаа гэж Reuters мэдээллээ.
Мэдээнд дурдьсанаар Хятад улсад нүүрсний найдвартай нийлүүлэлт чухал байгаа тул Австралитай харилцаагаа сэргээхээр шийдсэн гэнэ. Ингэснээр Хятадын зах зээлд монгол, орос нүүрсний эзлэх хувь багасах шинжтэй.
2020 оны сүүлээр Хятад улс Австралиас нүүрс авахаа зогсоосон. Учир нь Австралийн Засгийн газар COVID-19 коронавирусийн тархалтад Хятадыг буруутгаж байсан юм. Гэвч дэлхийн эдийн засгийн хямрал болж, шинэ Засгийн газар гарч ирснээс хойш хоёр орны харилцаа дулаарч эхэлсэн. Өнгөрсөн оны 11 дүгээр сард талууд G20 саммитад Дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, 12 дугаар сард Австралийн Гадаад харилцааны сайд Пенни Вонг Бээжинд айлчилсан билээ.
Одоогийн байдлаар Хятадын дөрвөн аж үйлдвэрийн газар Австралиас нүүрс захиалах эрх аваад байна. Удахгүй энэ тоо эрс өснө гэдэгт шинжээчид итгэлтэй байгаа юм.
2020 оноос өмнө Хятадын нүүрсний зэх зээлийн гол нийлүүлэгч байсан Австралийг ОХУ, Монгол, Индонезиор орлуулах гэсэн Хятадын бодлого маш их хүндрэл дагуулж, 2021 онд эрчим хүчний хямралд орсон. Оросын нүүрс нийлүүлэлт найдваргүй, компаниуд нь гэрээгээ биелүүлдэггүй тул тэд цаашлаад орос нүүрсээс татгалзаж ч магадгүй талаар Reuters онцолжээ.
Сэтгэгдэл ( 6 )
Хүсэхэд хясна гэдэг л юм болж бндаа. Ер нь хөршүүд маань биднийг дээш гаргахгүй байранд нь байлгаад байх сонирхолтойдогоо. Манайх ч гэж хөл толгой нь мэдэгдэхгүй, нээг их мөнгө хүссэн, гуйсан улсууд., санаа нь Америк, Европод, хөл нь Азид, монголдоо л байх юмдаа. Ядаж малаа аятайхан маллаад ашиг шимийг нь олон улсад гаргаж чадахгүй, шинэ юм бүтээхгүй, бренд хэрэглэж, Ланд унадаг л ард түмэн болчихлоо.
Хятадууд ч хулгайн хам хэрэгтэн болохоос айж дээ
Хятадууд айхтар. Монголын хулгайч хэдэн дарга нараас болж дэлхийн хэл аманд орохоос болгоомжилж байгаа юм..
Манайхт Хятад өөрсдөө хориг тавьчихсан байж юу гэнэ үү. Хоёр нүүртэй ллрын улс шүү
yer ni hyatadad zaaval uguh albatai yu,
Mongol bolhoor xeden darga nar n nvvrsnii chenj shaagaad buun ajilgaataai naasan