Украинд боссон Эрх чөлөөний гэрт Казахстан хамаагүй гэв

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 11

Украины Буча хотын захиргааны албан ёсны сайт энэ сарын 9-нд Казахстаны Украин дахь ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр хоёр орны парламент хоорондын группын тэргүүн, Украины депутат Сергей Нагорнякийн санаачилгаар Бучад “Ялагдашгүй гэр” сүндэрлэн бослоо гэсэн мэдээ гарсан.

Харин өнөөдөр Казахстаны ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Айбек Смадияров Казахстан улс энэ гэрт ямар ч хамаагүй гэдгээ мэдэгдлээ. Тэрээр “Энэ бол Украины ард түмэнд туслахаар шийдсэн казах бизнес эрхлэгчдийн хувийн санаачилга. Энэ талаар мэдэгдэл хийх, хориглох эрх бидэнд байхгүй. Манай ЭСЯ энэ арга хэмжээнд оролцоогүй. Яагаад гэр сонгосон талаар бол гэр нь нүүдэлчин ард түмний орон сууц. Хурааж барихад хялбархан, экологийн цэвэр сууц болохоор тэд сонгосон байх. Казахстанд 300 мянган украин хүн оршин суудаг. Украинд ч олон казах хүн амьдардаг. Хаа хаана нь хамаатан садан нь бий. Нэг ард түмэн нөгөөдөө туслахад ямар нэг асуудал байхгүй” гэж ярьсан байна.

ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Мария Захарова “Ялагдашгүй гэр”-ийн талаар “ОХУ, Казахстаны стратегийн түншлэл, хамтын ажиллагаанд сэв суулгахгүйн тулд Казахстаны Засгийн газраас албан ёсоор мэдэгдэл хийх хэрэгтэй” гэж мэдэгдээд байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganaa(188.95.34.48) 2023 оны 01 сарын 11

GER CH BARIJ BOLOHOO BAILAA TAILBAR HTEI TEGEHGUI BOL OROSUUD GOMDOOD ...... KKK

0  |  0
Top