М.Сайнбаяр: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх биш, шинээр бичих шаардлага үүссэн

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 13

ШИНЭН-ын Ерөнхий зөвлөлийн гишүүн, Эрх зүйч М.Сайнбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Үндсэн хуулиас үүдэлтэй тогтолцоо, системийн гажуудал гэх зүйл өнөөдрийн гол сэдэв боллоо. Тэгэхээр Үндсэн хуулийн удаа дараагийн нэмэлт, өөрчлөлт нь буруу тогтолцоогоо хамгаалж үлдээд байна гэх шүүмжлэл ч бий. Эрх зүйч хүний хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Зах зээлийн нийгэмд шилжиж байх 1992 онд шинэ Үндсэн хууль баталснаас хойш дөрвөн удаа засвар, өөрчлөлт оруулсан. Сүүлд 2019, 2022 онд ойр ойрхон нэмэлт өөрчлөлт хийлээ. Одоо 2023 онд нэмж өөрчлөх үү, бүр шинээр бичих үү гэх асуудалтай нэгэнт тулгарсан. Үндсэн хууль өөрөө нийгэм улс оронд болж байгаа бүх зүйлийг нэгтгэсэн цогц зүйл. Эндээс бусад хууль нь салбарлан гарч ирснээр нийгмээ зохицуулдаг. Үндсэн хуулийг нэг жил хүрэхгүй хугацаанд засаж өөрчлөх шаардлага гараад байна гэдэг болохгүй байгааг илтгэсэн хэрэг. Сайн Үндсэн хуультай улс орон бол засах, өөрчлөх шаардлагагүй, маш хурдан хөгжиж дэвшээд явдаг.

Жишээлбэл, 1890-ээд онд Япон Үндсэн хуулиа шинээр бичсэн. Тухайн үед Япон будаагаа ширхэглэж иддэг ядуу орон байсан. Гэтэл 1905 он гэхэд дэлхийн тэргүүлэх улс болж, Хятадыг эзэлж, Оростой, болон манай улстай ч байлдаад эдийн засгийн хувьд хүчирхэг болсон. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Герман үнс болчихсон гэхэд болно. Гэтэл 1949 онд Үндсэн хуулиа шинээр баталж, 1960 он гэхэд Европыг тэргүүлж, өнөөдөр хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орны нэг болжээ. Харин манай 1992 оны Үндсэн хууль 31 жил болж байхад хоёр ч удаа нэмэлт хийж, одоо дахин өөрчилнө, засна гэж байгаа нь цааш явах аргагүй болсон гэсэн үг.

-Энэ тал дээр хууль судлаачид, хуульчид төдийгүй иргэд ч санал нэгдэж, жагсаал цуглаан ч өрнүүлж байна?

-Манай хууль судлаачид, улс төрийнхөн, ялангуяа МУИС-ийн багш нар 1992 оны Үндсэн хууль бол маш сайн хууль. Гагцхүү хэрэгжүүлж байгаа төрийн албан тушаалтнууд буруу ашиглаж, авлига, хулгай болгож байна гэж тайлбарладаг. Аливаа үнэн гэж зөвшөөрөгдсөн зүйл маань өөрийг нь эсэргүүцэх үзэл онолгүйгээр өөрийгөө үнэн гэж баталж чаддаггүй гэдэг дээ. Өнөөдөр ийм л зүйл болж байна. Тэгэхээр 1992 оны Үндсэн хуулийг сайн гээд байгаа боловч өнөөдөр улс орноо татаад унагаачихсан байхад сайн гэх аргагүй. Норвегийн хууль гэхэд 1818 онд бичигдсэн өнөөдөр хэрэгжээд явж байна, 1887 онд АНУ-ын Үндсэн хууль батлагдсан, өнөөдөр 230 гаруй жил дэлхийн ардчилсан тэргүүлэгч улс хэвээрээ байна. Бид ийм Үндсэн хуультай байх хэрэгтэй юм.

-Таны хувьд Үндсэн хуулиа өөрчилж, шинээр бичих хэрэгтэй гэлээ. Манай уншигчдад, амьдралд маш ойроор тайлбарлаач?

-Өнөөдөр 30 жил амьдрал дээр хэрэгжээд, туршигдаж ирсэн Үндсэн хууль маань ямар байна вэ. Үүнд амьдралд хамгийн ойр хариулт өгье. Тухайлбал, Үндсэн хуульд “Та татвар төлөх журамт үүрэгтэй” гээд заачихаар бизнес эрхлэгч та татварын дарамтанд орж байна. Хамгийн наад зах нь НӨАТ-ын хуулийг аваад үзье. Тус хуульд “Таны үйлдвэрлэсэн бараа, үзүүлсэн ажил үйлчилгээнээс 10 хувийн татвар авна” гэнэ. Энэ нь ямар зорилготой юм гэхээр та үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийхээ тоо ширхэгийг нууж байна уу, далд эдийн засаг явуулж байна уу гэдгийг хянах зорилготой хууль учраас иргэн та татвар төлдөг. Гэтэл НӨАТ-ын хуулийн дараагийн заалтад татварт төлсөн 10 хувийнхаа хоёр хувийг буцаан авна гэж байгаа. Бид хоол идсэн ч, бараа бүтээгдэхүүн худалдан авсан ч хэрэглээний татвар төлөөд явж байгаа.

Өнөөх “Үйлдвэрлэлийг хянана” гэсэн зарчим алдагдаж, ард түмнээ эргээд шулдаг хууль болчихсон. Яагаад гэхээр Үндсэн хуульд ийм “Журамт үүрэг” гээд заачихсан учраас ард түмнээ шулдаг мөлждөг хуультай болчихсон. Өнөөдөр яриад байгаа нүүрсний хулгайнаас эхлээд авлига, татвар, албан тушаалын гэх мэт олон гэмт хэрэгт төрийн албан хаагчид холбогддог, оролцдог. Энэ нь юунаас болж байна вэ гэхээр төрд бүх өмч байна, төрд бүх ажлын байр байна, төрд уул уурхайн баялаг нь байна. Ингээд төр өөрөө ажил олгогч болчихсон учраас идэж уух гэж төрд очдог. Төрийн эрхийг сонгуулиар олонхи болсон улс төрийн нам барьдаг учраас муу муухайн үүр уурхай болдог. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх төдийнхөөр хандаж болохгүй, шинээр бичих шаардлага нэгэнт үүссэн. 

-Мягмар гарагт Үндсэн хуулийн хэлэлцүүлэг боллоо. Чухам ямар үр дүн гарч байна. Цаашид ямар хэлбэрээр явуулах ёстой юм бэ?

-УИХ-ын Тамгын газраас хэлэлцүүлэг зохион байгуулахад улс төрийн 35 намын 100 гаруй төлөөлөл, нийгмийн гайгүй сэхээтэнлэг хэсгээс бүрдсэн 500 гаруй хүн оролцлоо.

Энэ үеэр нийт хүмүүсийн ойлголт тааруу байна гэж дүгнэсэн. Хэлэлцүүлгийн үеэр нэгнийхээ ярьж байгааг эсэргүүцэх, Үндсэн хууль гэж юу юм, тогтолцоо гэж юу юм, чухам юунаас болоод улс орон ийм уруу дорой байдалд хүрсэн юм бэ гэх нэгдсэн ойлголт ч алга байгааг анзаарлаа. Гэтэл Ерөнхий сайд нь илтгэл тавихдаа “Энэ бүх зүйлийн алдаа завхрал нь Үндсэн хуульд байна” гэдгээ дурдаж зөвшөөрлөө.

Анх 1992 онд баталсан Үндсэн хууль нь өөрөө хоёр намын системыг бий болгосон. Энэ хууль нь сонгуулийг мажоритар системд оруулсан юм. Мажоритар систем нь зөвхөн хоёр нам сонгуульд ээлжлэн ялдаг тогтолцоог бий болгодог. Тэгээд ялсан нам нь төрийн эрх авч, намын дарга нь Ерөнхий сайд, ялсан намын бүлэг нь УИХ-ын даргаа томилдог, ялсан намын хүчирхэг бүлгээс Ерөнхийлөгчөө сонгуульд өрсөлдүүлээд ялбал төрийн бүх институцийг авдаг. Ингээд эрх мэдлээ хэрэгжүүлэх, сонгуульд ялахын төлөө ажилладаг. Ийм тогтолцоотой сонгуульд өрсөлдөж байгаа нам, улстөрчид попрохоос өөр арга байхгүй. Танай дээврийг засаж өгье. Танай хүүхдийг сургаж өгье гэхээс биш улс орны хэмжээний бодлого ярих ямар ч боломжгүй. Тиймээс өнөөдөр иргэд 35 намаа үзэн ядаж байна, яагаад гэхээр 1992 оноос хойш хоёр нам нь ээлжлэн төр барьсаар ийм болгочихсон юм.

 

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Багш(202.9.46.17) 2023 оны 01 сарын 15

Эхлээд Үндсэн хуулиа мэдэгтүн, тэгээд сахиж явагтун. Судлаагүй, тэр тусамаа мэдэж чадаагүй байгаа юмаа битгий бусдад ярьж бай, Залуу хүнийг ийм зан бурууд улам хөтөлдөг юм шүү! Ямар үед Үндсэн хууль өөрчлөгддөгийг судал. Ядаж Монголынхоо хувьд. Тэгвэл шинэ ҮХ ийн тухай ярихгүйг ойлгоно. Эсвэл Ардчилсан нийгэмээсээ татгалзан өөр , магадгүй дектатурт нийгэмийн аль нэг хэлбэрт шилжихийг хүсээд байгаа юм уу? ҮХ д ( Зургадугаар бүлэг) Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай л зохицуулсан байгаа нь цаашид өөр нийгэмд шилжих тухай , тийм учраас шинэ ҮХ ийн тухай яриа байхгүй гэснийг мэдэж аваар

0  |  0
Aagii(122.201.31.78) 2023 оны 01 сарын 14

Iim humuus olon boloosoi

0  |  0
Naraa(122.201.31.78) 2023 оны 01 сарын 14

Sanal neg ba

0  |  0
Zochin(86.111.137.141) 2023 оны 01 сарын 14

Yu ch meddegui mal bn ?! Buh biznes zuild tatbar tuluh uchirtai ,buh hun tatbar tukuh estioi.Mongoliin buh zuiliig hudaldaj hubichilchihad yu geed tatbar tuluhgui uls ornoo yaaj hul deer ni bosgoh gee bee hulgaich min

0  |  0
DR. PRADHAN(129.205.113.146) 2023 оны 01 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(129.205.113.146) 2023 оны 01 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Баясгалан(122.201.21.140) 2023 оны 01 сарын 14

Энэ цаг үед хамгийн зөв гарц гаргалгаа байна.

0  |  1
Boldoo(66.181.161.124) 2023 оны 01 сарын 13

Sain medee bq

1  |  0
Top