Оросын эрдэмтэд өмнөд туйл дахь “Восток” станц дээр энэ жилээс эхлэн амтат тарвас, өргөст хэмх ургуулахаар төлөвлөж байна.
ОХУ-ын Туйл судлалын хүрээлэнгийн захирал Александр Макаровын мэдээлснээр, одоогоор тус станц дээр 58 төрлийн ургамал ургуулж байгаа аж. Тухайлбал, эрдэмтэд зарим төрлийн хүнсний ногоог хиймэл хөрсөн дээр ургуулж байна. Ингэхдээ эрдэмтэд ургац авах тал дээр томоохон дэвшилд хүрээд байгаа аж. Туйлд авч буй ургац нь хиймэл хөрс ашиглаж байгаа орчин үеийн хүлэмжийн дундаж үзүүлэлтээс хоёр дахин өндөр байна. Өмнөд туйлд хүнсний ногоо тариалах туршилтууд ирээдүйд Ангараг гараг болон саран дээр байгуулах станцад туршилт явуулахад ач холбогдолтой гэж үзэж байна. Учир нь эдгээр станц дээр сансрын нисэгчид өөрсдөө хүнсээ хангах шаардлагатай нүүр тулна.
Сэтгэгдэл ( 0 )