Өмнөд туйлын дээр өнгөрсөн оны намар сүүлийн 40 жилд байгаагүй хэмжээнд томорсон озоны цоорхой өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр хаагдсан гэж Дэлхийн цаг уурын байгууллагын тэргүүн Клэр Нюллис баасан гарагт (2021.01.08) Женев хотноо хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Өмнөд туйлын дээр бий болсон озоны энэхүү цоорхой хамгийн том бөгөөд гүнзгий байсан бөгөөд хамгийн удаан хугацаанд “амьдарсан” юм гэж Нюллис онцолжээ.
НҮБ-ын системийн тус байгууллагын гаргасан мэдээлэлд дурдсанаар, эл озоны цоорхойн хэмжээ наймдугаар сарын дунд үеэс эхлэн хурдацтай томорч, өнгөрсөн оны есдүгээр сарын 20-нд хамгийн дээд үзүүлэлт буюу 24.8 сая кв. км-т хүрчээ. Гэтэл 2019 онд Өмнөд туйлын дээр бий болсон озоны цоорхой хэмжээгээр ер бусын жижиг байсан төдийгүй маш богино хугацаанд үргэлжилж байжээ.
Дэлхийн гадаргуугаас 10-40 км өндөрт буюу стратосферт байрладаг озоны давхарга нь дэлхийг нарны хэт ягаан туяанаас ялгарч буй хорт нөлөөллөөс хамгаалдаг хийн бүрхүүл юм.
Сэтгэгдэл ( 5 )
Харь гаригийнхан озоныг цоолсон.
Ийм нөхцөлд дэлхийн улс орон хөл хөдөлгөөнөө зогсоох хорио цээрийн дэглэмтэй байх хэрэгтэй юм байна.
Дахиж озоны давхарга цоорох аваас хүн төрөлхтөн юу хийхээ мэдэж авлаа, короно тараах
Коронад бас сайн тал их байнаа даа ...озоны давхаргад хэнч түүнд санаа зовохгүйгээр эдийн засаг эдийн засаг уналаа гэж орилолдоод экспорт импорт гэж солиорч хэрэггүй зүйлсийг маш ихээр үйлдвэрлэж худалдаж худалдан авч бөөн мөнгө хэмээх цаасаар өөрсдийгөө хуурч бүх түүхий эдээ нэг улсад өгч эргээд тэр улсаасаа дэлхийгээрээ хамааралтай болж өөрсдөө ажилгүй хүмүүсээр дүүрч байлаа... гэтэл одоо харж ухаархад хүнд чухамхүү үнэндээ маш бага зүйл хэрэг болдог гэдгийг цар тахал нотоллоо .... хэрэглээгээ хязгаарлаж амьдарцгаая ... тв олон нийтйн сүлжээгэр гарч байга рекламд сохорор итгэлгүй ухаалаг
н