Харь гарагт амьдрал хайх лазер төхөөрөмж бүтээв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 17

 

АНУ-ын Мэрилэндийн их сургуулийн эрдэмтэд лазерын тусламжтай биологийн идэвхжилийг хайх төхөөрөмж бүтээжээ.

Дөнгөж найман кг жинтэй эл төхөөрөмж нь амьдрал хайх болон материалын бүтцийн тогтооход чухал хэт ягаан туяаны лазер болон “Orbitrap” задлан шинжлэгч хоёр төхөөрөмжийн багасгасан хувилбар гэнэ.

“Orbitrap” төхөөрөмжийг анх арилжааны зорилгоор бүтээж байсан гэж төхөөрөмжийг бүтээсэн багийн гишүүн Рикардо Аревало тодруулсан байна. Түүний хэлснээр, эл төхөөрөмжийг эмийн лаборатори, эрүүл мэнд, уураг үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг байна. 200 кг жинтэй төхөөрөмжийн багасгасан хувилбарыг бүтээхэд найман жил шаардагджээ. Ингэснээр багасгасан хувилбарыг сансар судлал, гарагсын материалуудын бүтцийг судлахад тохиромжтой гэж эрдэмтэд үзэж байна. Жижиг хэмжээ, эрчим хүчний бага хэрэглээний ачаар “Mini Orbitrap LDMS” төхөөрөмжийг гарагс хоорондын аппаратаар тээвэрлэхэд авсаархнаас гадна гол давуу тал нь шинжилж буй сорьц, дээжийг бохирдохоос хамгаалдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top