"Петрочайна дачин тамсаг" ХХК 312 тэрбум төгрөгийн татвараа төлөөгүй байна

Админ | Zindaa.mn
2023 оны 01 сарын 25

Монгол Улс "Петрочайна дачин тамсаг" ХХК-аас 312 тэрбум төгрөгийн татвар авахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Татварын ерөнхий хуульд зааснаар татварын акт тавьсан л бол тус компани татвараа  шууд төлөх хууль өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Татварын ерөнхий хуульд заасны дагуу "Петрочайна дачин тамсаг" ХХК аль 2018 онд татвараа төлөх ёстой байсан. Гэвч өдийг хүртэл төлөөгүй байна.

TV8 телевизийн "Толь" мэдээллийн хөтөлбөрийн сурвалжлах баг "Петрочайна дачин тамсаг" ХХК Монгол Улсад төлөх ёстой 312 тэрбум төгрөгийн татвараа төлсөн эсэхийг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас тодрууллаа.


Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын дарга Төгсжаргалын хэлж байгаагаар "Петрочайна дачин тамсаг" ХХК 312 тэрбум төгрөгийн татвараа төлөөгүй байна. Учир нь Маргаан таслах зөвлөлийн шийдвэр албажиж бичгээр ирсний дараа 312 тэрбум төгрөг төлүүлэх процесс эхэлнэ гэж хэллээ.

Уг нь Татварын Ерөнхий хуулийн 12.1.9-д зааснаар татварын алба, татварын улсын байцаагчийн хууль бус ажиллагаа болон шийдвэрт холбогдох гомдлыг түүнийг шууд захирдаг болон дээд шатны албан тушаалтанд, түүнчлэн шүүхэд гаргах. Ийнхүү гомдол гаргасан нь ногдуулсан татвар, торгууль, алдангийг төлөхийг зогсоох үндэслэл болохгүй гэж заажээ. Дахин хэлье Татварын Ерөнхий хуулийн энэ заалтаар Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэр гарсан эсэхээс үл шалтгаалж татварын байцаагч акт тавьсан л бол шууд татвараа авах хуультай.

Татварын Улсын байцаагч "Петрочайна дачин тамсаг" ХХК-д 2018 онд 312 тэрбумын акт тавьсан гэхээр ядаж 2019 онд татвараа авах ёстой байв. Өмнөх хуулиар ч ийм байсан, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар ч ийм зохицуулалттай. Гэвч Том татвар төлөгчийн газрын дарга Төгсжаргал гэж энэ эмэгтэй Татварын ерөнхий хуулийг буруу тайлбарлаж мэдээлэл өгсөн гэдэг нь Татварын ерөнхий хуулийн энэ заалтаар нотлогдож байгаа юм. Монгол Улсын хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Татварын ерөнхий хуульч ялгаагүй. Иргэн аж ахуйн нэгж, компаниудад тэгш үйлчлэх ёстой. Харамсалтай нь Татварын ерөнхий хууль Петрочайна дачин тамсаг компанид үйлчлэхгүй байна.

СУРВАЛЖИЛСАН: Э.БАЛЖИННЯМ, С.ГАНХӨЛӨГ 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.131) 2023 оны 01 сарын 26

Өвөг дээдсийн зарлигт баруун зүгийн увс ховд зэргийн дөрвөд болон бага ястнуудыг төрөөс хол байлгах ялангуяа мандухай цэцэн хатны зарлигт тодорхой байдаг махыг шүдээрэй зулгаа айргийг цэгээ гэж нэрлэ гэх түүхэн үнэн байдаг шүүдээ одоо хар төрд гай болсон нямдорж хүрэлбаатар .............гээд л

0  |  0
оргилхүү(124.158.64.39) 2023 оны 01 сарын 25

”экс” п.очирбат хүрэбаатар нямдорж арын оролцоотой тэр маргаан таслах комисс гэдэг нь тэдний шийдвэрээр ажилладаг юм тэдэнд хууль хамаагүй. эксийн охин тэр мөнгийг чинь авсан байгаа. шалгасан хүн буруутдаг юмУвс,Завханы гэсэн хүмүүс дандаа луйвар хийж мөнгө идсэн,зувчуулсан гэмт хэрэг болгонд нэр нь орж явдаг гайхамшиг зүй тогтол байнаа

0  |  0
яргай(192.82.76.147) 2023 оны 01 сарын 25

төрд шургалсан өлөн бөөс ч.хүрэлбаатар хятадын тагнуул ц.нямдорж 2-оор төлүүлэх нь зөв шийдвэр

0  |  0
яргай(192.82.76.147) 2023 оны 01 сарын 25

төрд шургалсан өлөн бөөс ч.хүрэлбаатар хятадын тагнуул ц.нямдорж 2-оор төлүүлэх нь зөв шийдвэр

0  |  0
яргай(192.82.76.147) 2023 оны 01 сарын 25

төрд шургалсан өлөн бөөс ч.хүрэлбаатар хятадын тагнуул ц.нямдорж 2-оор төлүүлэх нь зөв шийдвэр

0  |  0
Top