"Петрочайна Дачин Тамсаг"-ийн ӨНЗ-д 58.8 сая ам.долларын зөрчил илэрлээ

2023 оны 01 сарын 27

"ТВ8" телевизийн "Толь" мэдээллийн хөтөлбөр "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтийг цувралаар танилцуулж байна.

Аудитын дүгнэлтээр тус компанийн Өртөг нөхөгдөх зардал (ӨНЗ)-д 58.8 сая ам.долларын зөрчил илэрчээ.

"Петрочайна дачин тамсаг" ХХК 10 сая ам.долларын хөрөнгийг ашиглаж эхлээгүй, зарцуулаагүй байхад ӨНЗ-д бүртгэсэн нь тогтоогджээ. Мөн анхан шатны баримтын бүрдэл дутуу, баримтгүй нийт 3.5 сая ам.долларын зардлыг ӨНЗ-д бүртгэсэн байна.

 

ЭХ СУРВАЛЖ: "ТОЛЬ" МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тамсаг(192.82.76.147) 2023 оны 01 сарын 27

нямдорж хүрэлбаатар 2-той нь хөөж гаргая

1  |  0
нарангэрэл(66.181.160.83) 2023 оны 01 сарын 27

хөгийн луйварчдыг хөөгөөд явуулаач

1  |  0
Top