ОХУ-ын Хууль зүйн яамнаас нэгдүгээр сарын 27-нд Дилав хутагтын хойд дүр, Халимагийн тэргүүн лам, Далай ламын ОХУ-дахь төлөөлөгч Тэло Тулку Ринпочег гадаадын тагнуул гэж зарлалаа.
Энэ нь Украины дайн эхэлснээс хойш анх удаа шашны зүтгэлтнийг гадаадын тагнуулаар “тодруулж” байгаа хэрэг юм.
Ринпочег гадаадын тагнуул гэж үзсэн шалтгаан нь ламтан Украин дахь цэргийн тусгай ажиллагааг ил тод эсэргүүцсэн, Украиныг дэмжсэн, АНУ-ын иргэншилтэй, ОХУ-аас гадна амьдардаг зэрэгтэй холбон тайлбарлажээ.
Ринпоче гадаадын тагнуул гэж нэрлэгдэн, ажлаа хийж чадахгүй болсон тул Халимагийн Тэргүүн ламын ажлаа “Геден Шеддуп Чой Корлинг” хийдийн хамба лам Тензин Чойдакт хүлээлгэн өгөөд, “Халимагийн ард түмэн болон сүсэгтэн олондоо энэ хүнд үед Буддын сургаалаа даган мөрдөж, тэсвэр хатуужилтай байхыг хүсэж байна” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 4 )
Монголоор дүүрэн хутагт, хувилгаад, хойд урд дүрүүд гэсэн хулгайч, луйварчин, улс орноос урвагч, гадаадын тагнуул туршуулууд байнаа.
hujaa sheesnuud
Дилав хутагт америкт таалал бариад асарч байсан халимаг шавь нарынхаа дунд төрсөн гэдэг аль соцын үед шүү дээ
Dilab hutagt yahaaraa Mongol hun baisan bj halimagt turdug um bee