ТАНИЛЦ | 2023 оны ЭЕШ-ын ХУВААРЬ

2023 оны 02 сарын 06

2023-2024 оны хичээлийн ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр (2023.02.06) эхэллээ.

Бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ний 18:00 цагт дуусна. Харин Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 31-ний өдрийн 18:00 цагт дуусна.

Монгол хэл, англи хэл, орос хэлний хичээлд сонсоод ойлгох чадварын даалгаврууд нэмэгдэн орно.

Монгол хэлбичгийн шалгалт болон ЭЕШ-ын математик, физик, химийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, түүх, нийгэм судлалын шалгалтын үргэлжлэх хугацаа 80 минут байна.

 

2023 ОНЫ ЭЕШ-ЫН ХУВААРЬ

Монгол хэлбичгийн шалгалт 2023 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр 10:00-14:00 цагт явагдана

 

САР, ӨДӨР

ЦАГ

ШАЛГАЛТ

2023.06.15 - Пүрэв

10:00 – 11:20

Түүх

14:00 – 15:20

Англи хэл

2023.06.16 - Баасан

10:00 – 11:40

Хими

13:00 – 14:20

Газарзүй

16:30 – 17:50

Нийгэм судлал

2023.06.17 - Бямба

10:00 – 11:20

Биологи

14:00 – 15:40

Математик

2023.06.18 - Ням

10:00 – 11:40

Физик

13:00 – 14:20

Орос х эл

16:00 – 17:20

Монгол хэл

 

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

Үүнд,
 

  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг.
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

Харин иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй бол 2023 оны зургаадугаар сарын 01-ний өдрөөс хойш 16 насанд хүрэн шалгуулагч сурч буй сугуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан, сүүлийн гурван сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай тодорхойлолт, төрсний гэрчилгээний хамт авч ирнэ.

Шалгуулагч бүртгэлээ баталгаажуулсын дараа БҮТ-өөс тухайн үед зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан, “Суудлын хуваарь”-аа www.eec.mn, www.eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-гаас хэвлэн авна.

Суудлын хуваарь хэвлэн авах хугацааг тухайн үед нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон www.eec.mn болон Боловсролын үнэлгээний төвийн пэйж хуудсаар зарлана.

 

Шалгалт дуусмагч тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд тухайн шалгалтын хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог шууд мэдээлнэ.

Монгол хэлбичгийн шалгалтын дүн оноог шалгалт зохион байгуулснаас хойш 10 хоногийн дотор www.eec.mn цахим хуудсан байршуулан зарлана.

Монгол хэлбичгийн шалгалт болон ЭЕШ-ын дүн оноо бүхий батламж хуудсыг www.eec.mn олон E-mongolia -д байршуулах ба дүн онооны жагсаалт зарласнаас хойш шалгуулагч өөрөө хэвлэн авна.

ЭЕШ болон Монгол хэлбичгийн шалгалтын батламж хуудас нь шалгалт өгснөө хойш 2.6 жил (31 сар)-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цолмонбаяр (202.126.90.4) 2024 оны 01 сарын 03

Монгол хэл бичгийн суудлын хуваарь нь яасан юм бол?

1  |  0
Зочин(66.181.161.219) 2024 оны 01 сарын 03

ЭЕШ-г Математик, физик, хими, монгол хэл, гадаад хэлээр авахал л болно. Бусад нь шаардлагагүй бхаа.

2  |  2
…..(66.181.161.104) 2023 оны 03 сарын 10

Одоо тэгхээр монгол бичгийн шалгалт наана авна түүн дээр англи орос хэл ойлголт авах юмуу ойлгомжгүй юм бэ?

1  |  0
Zochin(66.181.187.132) 2023 оны 12 сарын 04

Одоо Орос хэлээ болиочээ. Ямар ч хэрэггүй хичээлээр хүүхдүүдийн цаг завыг үрэхээ боль! Англи хэл байхад л болношдээ.

7  |  14
Нарандэлгэр(202.126.90.24) 2024 оны 01 сарын 03

МСҮТ төгссөн хүн яаж бүртгүүлэх бэ

6  |  0
Top