БАР жил сүүлээ шарваснаас Иволгин дацан шатлаа гэв

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 08

Буриадын бурханы шашны төв Иволгин дацанд энэ сарын 6-нд түймэр гарч, сургалтын төв, арьс боловсруулах цех шатсан билээ. Түймрийг хоёр цагийн дараа унтрааж чадсан юм.

Энэ талаар Буриадын шашны тэргүүн, хамба Дамба Аюшеев “Дэлхийд бүх юм харицан шүтэлцээтэй гэдгийг харж байна уу. Галшиев ламын хамгийн хатуу номыг тавьснаас хэдхэн цагийн дараа түймэр гарлаа. Азаар ажилтнууд эзгүй байсан тул хүний амь нас эрсдсэнгүй. Бар жил сүүлээ шарваснаас түймэр гарсан. Болгоомжтой байгаарай. Бар дахиад сүүлээ шарвана шүү. Манай зурхайчид ингэж анхааруулж байгаа. Бар жилийн сүүлээр ямар нэг том гамшиг тохиолдоно гэж би мэдэж, хүлээж байсан юм” гэж тайлбарлажээ.  
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top