Тайванийн зэвсэг боловсруулагч Чуншанийн шинжлэх ухаан, технологийн хүрээлэн хамгийн сүүлийн үеийн далавчит пуужингийн туршилт явуулжээ. Пуужин 1.2 мянган км алсын зайн тусгалтай.
“South China Morning Post” хэвлэлд мэдээлснээр, “Hsiung Feng” пуужингийн туршилтыг мягмар гарагт хийсэн ба пуужин нь Ухань, Шиндао хотод хүрэх чадалтай. Туршилт болохоос өмнө Тайванийн Загас агнуурын газар агаар болон усан хилийг хаах мэдэгдэл гаргажээ. Далавчит пуужингийн туршилтыг энэ сард дөрвөн удаа хийхээр төлөвлөж байна. Өнгөрсөн онд зургаан пуужингийн туршилт хийхээр төлөвлөж байсан ч цаг агаарын байдал болон Хятадын Ардын чөлөөлөх армийн сургуулилтын улмаас цуцалжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Тайваны гамингууд үхлээ дуудаж байна даа
ЧАДАЛТАЙ ЮМ ДАА БИЁ ДААСАН ОРОН ЭХ ОРОНОО ХАМГААЛЖ БАЙГАА ПУУЖИН ЮМ ДАА МОНГОЛД ОЛИГТОЙХОН СТИНГЁР БАЙХГҮЙ Ш ДЭЭ ХЯТАДЫН ЭСРЭГ СӨРӨН ЗОГСЧ БУЙ ТАЙВАНЬЧУУД