БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун энэ сарын 8-нд Солонгосын ардын арми үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ойн баярын жагсаалд оролцсон талаар бид мэдээлсэн.
Жагсаал Ким Ир Сений талбайд болсон бөгөөд 22 мянган цэргийн албан хаагч оролцжээ.
Сүрт жагсаал орон нутгийн цагаар 20:30-д эхэлсэн.
Yonhap агентлагийн мэдээлснээр тив алгасах пуужин, Хвасон-17, шинэ танк, өөрөө явагч их буу зэрэг шинэ техник олон байжээ.
Хойд Солонгосын арми 1,3 сая албан хаагчтай.
Дэлхийн таван том армийн нэг.
Цэргийн албыг эрэгтэйчүүд 10 жил, эмэгтэйчүүд 3 жил хаадаг.
Сэтгэгдэл ( 2 )