Туркийн Онцгой байдлын газрын Эрсдэл бууруулах хэлтсийн тэргүүн Орхан Татар Туркт болсон газар хөдлөлтийг 500 атомын бөмбөг дэлбэрсэнтэй тэнцэх хүчтэй байсан гэж хэллээ. Тэрээр “Хоёр том газар хөдлөлт болсон. Эхнийх нь шөнө болж, 7.8 магнитудын хүчтэй бөгөөд 65 секунд үргэлжилсэн. Дараагийнх нь өдөр 7.7 магнитудын хүчтэй хөдөлж, 45 секунд үргэлжилсэн” гэж ярьсан байна.
Одоогийн байдлаар Турк, Сирид амь алдсан хүний тоо 28 мянгад хүрээд байна.
Зөвхөн Туркт дөрвөн тэрбум ам.долларын хохирол учиржээ.
Сэтгэгдэл ( 1 )