Далай лам Халимагийн шашны тэргүүнээр Тензин Чойдакийг томиллоо

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 16

Дээрхийн Гэгээнтэн Далай лам XlV Халимагийн Шашны тэргүүнээр “Геден Шеддуп Чой Корлинг” хийдийн хамба лам Тензин Чойдакийг томилжээ.

Өмнөх тэргүүн Дилав хутагтын хойд дүр, Далай ламын ОХУ-дахь төлөөлөгч Тэло Тулку Ринпочег гадаадын тагнуул гэж ОХУ-ын Хууль зүйн яамнаас нэгдүгээр сарын 27-нд зарласан билээ. Ринпочег гадаадын тагнуул гэж үзсэн шалтгаан нь ламтан Украин дахь цэргийн тусгай ажиллагааг ил тод эсэргүүцсэн, Украиныг дэмжсэн, АНУ-ын иргэншилтэй, ОХУ-аас гадна амьдардаг зэрэгтэй холбон тайлбарлажээ.

Нэгдүгээр сарын 31-нд Халимагийн Шашны хуралдаан болж, гурван хүнийг Шашны тэргүүнд нэр тодруулсан. Далай лам дээрх гурван шашны зүтгэлтнээс Тензин Чойдакийг сонгожээ.

Тензин Чойдак – ЗХУ задарснаас хойш гавж, гэвш болсон анхны халимаг лам. Тэрээр Энэтхэгийн Дрепунг Гоманг хийдэд 16 жил ном үзэж, 2016 онд ном хаялцан, гэвш болсон. 2014-2018, 2022 онд Халимагийн Гандан хийдийн Ширээт ламын албыг хашиж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top