Өнөөдөр өглөө 10.35 цагт Байгаль нуурын орчим 5.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлтийн голомт нь Байгаль нуурын эрэг дэх Большой Голоустный тосгоноос 18 км зайд байжээ.
Тус газар хөдлөлт Эрхүү хотод 3 баллын хүчтэй мэдрэгдсэн байна.
Эрхүү хотын Онцгой байдлын газраас “Эвдрэл сүйрэл гараагүй. Ард иргэдийг тайван амгалан байж, элдэв цуурхалд автахгүй байхыг хүсье. Зөвхөн албан ёсны мэдээллийг хүлээн аваарай” гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )