Сөрөг хүчнийхэн газар хөдлөлтөд Эрдоганыг буруутгаж байна

2023 оны 02 сарын 17

Турк нь геополитикийн гол тектоник хавтангууд дээр байрладаг бөгөөд мөн байгалийн хамгийн харгис геологийн хагарлын шугам тус бүс нутгийг дайран өнгөрдөг. Үүнээс гадна тус улс хойд талаараа Орос, баруун талаараа НАТО, өмнөд талаараа Ойрхи Дорнод, зүүн талаараа Ираныг хамарсан хурцадмал байдлын эргэлтийн цөм нь юм. Өнгөрсөн долоо хоногт болсон газар хөдлөлтийн улмаас бүс нутагт хүний амь нас, бие махбодид учирч буй хохирлын апокалипсийн цар хүрээг харгалзан хүмүүнлэгийн тусламжийг нэн тэргүүнд тавьж, улс төрийг түр хойш тавихыг уриалж байгаа. Гэхдээ Туркт гэлтгүй газар хөдлөлтөөс үүдэлтэй эдийн засгийн хохирол нь улс төрийн үр дагавартай.

Сөрөг хүчний улстөрчид Ерөнхийлөгч Эрдоганы дарангуйлсан арга барилыг тусламжийн ажилд саад учруулсанаас гадна улс төрийн хүрээнийхний эзэмшдэг гэх пүүсүүдийн чанаргүй барилгын төслүүдийг  хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн гэж буруутгаж байна.

1999 онд болсон хамгийн сүүлчийн мега газар хөдлөлт 2002 онд Эрдоганы сонгуульд ялалт байгуулах замыг хэрхэн зассаныг хүн бүр санаж байгаа, тэр үед эрх баригч шашны үзэлтнүүд барилгын стандарт, авлига хээл хахуульд дургүйцсэн сонгогчид тухайн үеийн Засгийн газрыг түлхэн унагасан. Газар хөдлөлт, сүйрсэн бүс нутагт эмх замбараагүй байдал, дээрэм тонуул өссөний улмаас  онц байдал тогтоох нь ойлгомжтой. Гэвч Эрдоган хэвлэл мэдээллийн хэрэгслийг цензурдаж, Туркийн хууль, дэг журмыг зөрчсөн хэн бүхнийг шийтгэх нь тодорхой.

Эрдоган сүсэг бишрэлтэй ислам шашинтай хүний хувьд сүйрлийн бурууг Засгийн газрынхаа сул стандартаас илүү бурхны хүсэл, хувь тавиланд тохож байна. Гэхдээ тэрбээр удахгүй болох сонгуулийн ялагдлаа бурхны хүсэл хэмээн хүлээн зөвшөөрөх болов уу. Хэрэв Турк газар хөдлөлтөөс үүдэлтэй нуранги болон сонгуулийн үр дүнгийн улмаас улс төрийн хямрал дэгдвэл цочролын давалгаа нэлээд өргөн хүрээг хамрах нь тодорхой. Магадгүй Эрдоганы эрх мэдэлд ч цэг тавьж магадгүй хэмээн гэдгийг шинжээчид онцолж байна. Сөрөг хүчний зүгээс мөн Эрдоганыг байгалийн гамшигт бэлтгэх нөөц хөрөнгийг буруу захиран зарцуулж, газар хөдлөлтөд бэлтгэх арга хэмжээг хангалтгүй авсанд буруутгаж байна.

Газар хөдлөлтөд 10 мужид хэдэн мянган байшин, барилга хормын төдий нурж, олон мянган хүн амь эрсэдсэнд хэн хариуцлага хүлээх вэ гэдэгт олон нийт хариулт нэхэж эхэлсэн. Байгаль орчны сайдын мэдээлснээр газар хөдлөлтийн бүс нутгуудад 170 мянга гаруй барилгад  үнэлгээ хийхэд 24921 барилга нурж, гэмтэж, сүйдсэнийг тогтоожээ. Тэгвэл Туркийн эрх баригчид хариуцлагыг барилгын компаниудад, барилгачдад хүлээлгэхээр шийджээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдээр Туркийн барилгын салбарт томоохон баривчилгаа явагдаж, олон арван гэрээт компанийн удирдлагуудыг барьж хорьсон байна. Хэдэн мянган хүний амь эрсэдсэнээс гадна газар хөдлөлт Туркийн эдийн засагт маш том цохилт болсон. Турк нь газар хөдлөлтөөс ч өмнө дэлхийн хамгийн өндөр инфляцитай орон байсан. Тус улсад инфляци 50 хувь давсан бол газар хөдлөлтийн хохирол ДНБ-ний 10 хувьтай тэнцэж, эдийн засгийн хямрал гүнзгийрнэ гэж "Bloomberg"-ийн эдийн засагчид тооцоолжээ.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top