Хуулийнхан мөрдөгч, гүйцэтгэх ажилтнуудын ОРОН ТООГ НЭМЭГДҮҮЛЖ эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 27

Монгол Улсын Засгийн газар авлигын эсрэг тэмцэл эхлүүлж, энэ төрлийн гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлээд байна.

Авлигын гэмт хэрэг нь олон холбогдогч оролцогчтой, далд, зохион байгуулалттай хэлбэрээр явагддаг учраас мөрдөн шалгах ажиллагаанд тодорхой хэмжээний хугацаа шаардахаас гадна зохион байгуулалттай хэргийн эсрэг хүн хүч, мөрдөгч нарын асуудал хуулийн байгууллагуудад тулгарч эхэллээ.

Энэ цаг үед Монгол Улс  түүхэндээ хамгийн олон яллагдагчтай авлигын гэмт хэрэг буюу “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой хэргийг шалгаж дууссан. Ингэхдээ Авлигатай тэмцэх газар дангаараа мөрдөн шалгах ажиллагааг явуулах боломжгүй байсан тул цагдаа болон тагнуулын байгууллагын мөрдөгч нартай хамтарсан ажлын хэсэг гарган шалгасан билээ.

Дээрх хэргийн араас нүүрсний хулгайн гэмт хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд энэ хэрэг мөн л олон тооны холбогдогчтой. Цаашид энэ төрлийн гэмт хэргийг шалгахад цагдаа болон тагнуулын байгууллагын мөрдөгч нарыг хүч нэмэгдүүлэн ажиллуулбал тухайн байгууллагын үндсэн чиг үүрэг алдагдах нөхцөл байдал үүсэх учраас Авлигатай тэмцэх газрын орон тоог нэмэгдүүлэх шаардлага бий болсныг албаныхан хэлж байна.

Тиймээс Авлигатай тэмцэх газар дангаараа мөрдөн шалгах үйл ажиллагаа гүйцэтгэх  боломжийг хангах үүднээс тус газарт бүтцийн өөрчлөлт хийж, мөрдөгч, гүйцэтгэх ажилтны орон тоог нэмэгдүүлэх тухай асуудал яригдаж эхэлсэн гэх эх сурвалжийн мэдээлэл бий.

Түүнчлэн Авлигатай тэмцэх газраас гадна цагдаа, тагнуулын байгууллагууд ч мөн орон тоогоо нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж байгаа гэх бөгөөд хамгийн сүүлд Эрүүгийн цагдаагийн алба сул орон тоо зарлаж, алба хаагчдынхаа тоог нэмэгдүүлэн ажиллаж эхэлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.178.217) 2023 оны 02 сарын 27

Зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэргийн тусдаа шүүх байгуулах хэрэгтэй гэж бодож байна

0  |  0
РАВДАН (150.129.142.34) 2023 оны 02 сарын 27

Цагдаа , тагнуул , цэргийнхэн НДШимтгэл төлж байж тэтгэврээ тогтоолгох цаг болсон. тэд 45 хүрээд тэтгэвэртээ шууд гардаг , цалингийнхаа 60% тэтгэвэр тогтоолгож байхад , иргэд бид 65 хүртлээ ажиллаад цалингийнхаа 40% тэтгэвэр авдаг билээ. энэ улсад ийм гачин тогтолцоо байх ёсгүй

0  |  0
Үл таалагч(192.82.88.45) 2023 оны 02 сарын 27

Ёс бус зүйлд өөрсдөө холбогдоод хуулийн нэр төр унагаагаад байхаар ард түмний итгэл алдарч байгааг ухаар, ойлго. Гишүүн нэрээ ашиглаж хууль бус үйлдэл гаргаж байгаа нөхдөд хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Энэ нь гишүүний нэрээр банкнаас их хэмжээний зээл авах, мөн авсан зээлээрээ хувийн үйлдвэр газраа өргөжүүлэх г.м. ард иргэдийн боломжийг өөрсдөө авдаг явдлыг хязгаарлах хэрэгртэй. ЖДҮ гэхэд л ард иргэдийн нэрээр өөрсдөө авдаг. Түмний боломжийг хулгайлах гэж их хуралд ордогоо болих хэрэгтэй.

0  |  0
zochin(73.111.180.213) 2023 оны 02 сарын 20

mash zob

0  |  0
(73.37.56.46) 2023 оны 02 сарын 19

Huzuugui, Junai, Mi, Su geh met hulgaichuudaasaa ehleh heregtei chaddagiin bol. Hereg huuchrahgui shuu novshnuudaa!

0  |  0
Zochin(86.111.138.69) 2023 оны 02 сарын 18

Odoo l oligtoihon ajillaj hatuu arga hemjee abahgui bol ”Daraa ” gej bhgui shuu.Oron toogoog nemeed oligtoihon ajillaj ug tsaad ezdiig ni gargaj ireerei guij bn?!?!.?!!!!!!!

0  |  0
DR. ADITYA(129.205.113.144) 2023 оны 02 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. ADITYA(129.205.113.144) 2023 оны 02 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Ьлл(202.126.88.127) 2023 оны 02 сарын 19

Шоронжсон улс болохнээ

0  |  2
зочин(139.5.217.126) 2023 оны 02 сарын 19

орон тоогоо нэмээд л бай

0  |  1
Top