Ирэх долоо хоногт болох хоёрдугаар шатны сонсголд 268 гэрч дуудагдаад байгаа. Эдгээр гэрч нарын дунд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг багтсан бөгөөд түүнийг сонсголд оролцуулах хүсэлтийг Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр шүүхэд хүргүүлсэн байна.
Хоёрдугаар шатны сонсголоор “Эрдэнэс таван толгой” компанийн нүүрсний борлуулалт, нүүрсний үнэ тогтоолт, нүүрс баяжуулах үйлдвэр, газрын тос дамжуулах хоолой, уулын ажлын төлбөр, С зөвшөөрөл, “Эрдэнэс тавантолгой” компанийн охин компаниудад оруулсан төсвийн шинжтэй хөрөнгө оруулалт, гааль, хилийн цэргийн асуудал, Таван толгой-Зүүнбаян холбох төмөр зам, хяналт шалгалтаар илэрсэн бусад асуудлуудыг хэлэлцэнэ.
Сэтгэгдэл ( 0 )