“Нүүрсний” гэх тодотголтой нотлох баримтуудыг шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ. Сонсголын хоёр дахь үе шат тав дахь өдрөө үргэлжилж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрх бүхий байгууллагын хяналт шалгалт, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээний талаарх сонсголын хэсэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Д.Сумъяабазар гэрчээр оролцож, асуултад хариуллаа.
Тус компанийн санхүүгийн байдал болон олон улсаас хөрөнгө татах боломж байгаа эсэх асуултад Д.Сумъяабазар “Одоогийн нөхцөл байдалд хөрөнгө оруулалт татах, босгох, олон улсаас хөрөнгө төвлөрүүлэх ажлыг хийх ямар ч бололцоо байхгүй. Маш олон ачаалал автоматаар бий болгосон. Өр төлбөрийн асуудал замаа алдсан. Бидний харж байснаар 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах байсан. Үнэлгээ нь улс төрийн үнэлгээ байсан. Нэг иргэнд олгох 536 гэгдэж байсныг хоёр намын өрсөлдөөн явж байсан, хоёроор үржүүлж 1072 болгоод хүн амдаа хувааж, 933 төгрөг гэж гарч ирсэн.
Тавантолгой уг нь дэлхийн нүүрсний тэргүүлэх тоглогч компани болох бүрэн бололцоо бидэнд байсан. Бид цонх үеэ алдсан. Алдаа гаргасан бол засаж болно, гэхдээ хулгай байж болохгүй. Гаднын менежментийн удирдлагын багийг оруулж ирээд, улс төрөөс хамааралгүйгээр “ЭТТ”-г явуулвал өндийх байх гэж би бодож байна. Бидэнд алдаа байгаа. Үүнийг нуугаад яахав. Бид алдаагаа засаад урагшлах ёстой” гэлээ.
Тэрбээр мөн “Нүүрсчдийн нам ба бусад гэдэг болчихоод байгаа. Ямар нэгэн байдлаар улстөржихгүйгээр эх орныхоо төлөө, Монголын төлөө, ирээдүй хойч хүүхдүүдийнхээ төлөө улс төрийн намууд нэгдээд том зургаар ажиллаасай гэж хүсэж байна” гэсэн юм.
ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 4 )
Энэний цэцэрхэх ч яах вэ, Сүхбаатар энэ хоёрыг ногоон автобусны хэргээр саатуулахгүй байгаа нь гайхалтай, энэ хоёрын оролцоогүйгээр ногоон автобус орж ирэх боломжгүй ш дээ
Sumyabuza hudallaa shaadagaa bolio.Tur bulaasan hynii neg bas yag odoo byhel byten dyyregiin emnelgiig ulsiin neren door huviaraa hamaaral byhii byh ah dyygeeree huvidaa ezemshej baiga bas mash olon udaa 70 garan masjinaar nyyres zuuj baigaa mash tom nuluu byhii avilagch hulgaich biz dee.Avilagtai temzeh gazar ene buzariig sain shalgah heregtei.
МАН хулгайчууд хулгай хийж хагартлаа баяжсан хэрнээ дуу гаргаж ч чадахгүй болтлоо пээдийчих юм. псдаа. МАН-ы хулгай одоо хэдэн арван их наяд биш хэдэн зуун их наядаар хэмжигддэг болж, сү.батболдын нууц гэрээний хэдэн арван тэрбум доллар, хүрэлбаатарын гэр бүлийн хэдэн зуун их наядын үнэтэй ордуудыг зарсан хэрэг, сумьяабазарын гэр бүлийн хулгай дээрэм, хүрэлсүгийн томилсон дарга засаг ноёдуудын хулгай газрын наймаа, амарбаясгалангийн энэ 440 их наядын орд зарсан хулгай гээд үнэхээр луугар хулгайчууд гарч иржээ, ил болсон нь л энэ новшнууд байгаа, цаана нь ямарч хулгай байгааг мэдэхгүй юм.
хэсэг алга болоод гэгээрчихээд иржээ кк