УИХ-аас зохион байгуулж буй хоёр дахь шатны “Нүүрсний сонсгол” өнөөдөр /2023.12.20/ гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор “ЭТТ” ХК-иас охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой долоон сэдвээр нотлох барим шинжлэн судалж буй. Загийн усны хоолойгоос ус татах төсөлтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах үеэр ус ашигласны төлбөрийн асуудлын талаар “Барилга, байгууламж ашиглалтад орсноор тооцооллыг хэрхэн, яаж хийх вэ. Орон нутагт үр дүн, ашиг нь юу байх вэ” гэх асуултад сонсголд оролцож буй гэрчийн зүгээс хариулт өглөө.
Гэрч “Анх ТЭЗҮ-д метр кубийг 3000 орчим төгрөгөөр тооцсон. Гол төсөл ашиглалтад орсноор 2024 оноос 495 ажлын байр бий болно. Орон нутгаа дэмжихээр төлөвлөн ажиллаж байна” гэх хариултыг өгөв.
ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 2 )
Энэ аймшигтай төслөө зогсоо. Говийн гүний усыг уурхайд ашиглаад дууслаа, говь бүрэн сүйрлээ.
Хаанахын юун загийн ус гараад ирэв. Мэдээлэлээ хүнд ойлгогдохоор өгч байгаач.