НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Т.Бадамжунайгийн охинтой хамтарч хамаарал бүхий компаниараа "Тавантолгой түлш"-ээс 19.6 тэрбум төгрөг авсан уу?

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 12 сарын 20

УИХ-аас зохион байгуулж байгаа хоёр дахь шатны "Нүүрсний сонсгол" өнөөдөр /2023.12.20/ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Нээлттэй сонсголын эхэнд “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар шинжээчийн дүгнэлтийг сонслоо. Энэ асуудалд НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг гэрчээр дуудсан ч хүрэлцэн ирээгүй байна.

Тэгвэл НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байх явцдаа 2018-2023 оны хооронд өөрийгөө 64 сая төгрөгөөр шагнаж, урамшуулжээ. Түүнчлэн Л.Одхүү нь "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа 124.4 сая төгрөгийн урамшуулал авсан болохыг дурдлаа.

Л.Одхүү нь өөрийн хамаарал бүхий компани болох "СБМ Хангай" ХХК-иараа дамжуулж "Тавантолгой түлш" ХХК-д шуудай нийлүүлэх замаар 19.6 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ.

Харин НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Л.Одхүүгийн эхнэр Б.Оюунзул, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайгийн охин Б.Оюунбилэг нартай хамтарч "Алтанхот" ББСБ-ыг байгуулсан байна. Тус банк бус санхүүгийн байгууллагын эцсийн өмчлөгч нь Бадамжунайгийн Оюунбилэг гэдгийг ХЗДХ-ийн сайд, Хяналт шалгалт хорооны дарга Б.Энхбаяр хэллээ.

Түүний хэлснээр УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайгаар холбогдож түүний охин Б.Оюунбилэг, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар хамтарч "Алтанхот" ББСБ-ыг байгуулж, Б.Оюунзулын нөхөр Л.Одхүүгийн хамаарал бүхий "СБМ Хангай" ХХК-иар дамжуулж "Тавантолгой түлш" ХХК-иас 19.6 тэрбум төгрөгийг авсан байж болзошгүй гэдгийг Б.Энхбаяр сайд тодотголоо. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.184) 2023 оны 12 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(129.205.113.184) 2023 оны 12 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Иргэн(139.5.219.242) 2023 оны 12 сарын 20

Хөрөнгийг нь хурааж төрийн албанаас зайлуулж шоронд хорио

1  |  0
Иргэн(66.181.183.189) 2023 оны 12 сарын 20

Ямар аймаар юм бээ? Тэгээд ийм хүнээр НИТХ-аа удирдуулаад болж байгаа юм уу? Батбаясгаланг Бадамжунайтай нь охинтой нь хамт хоримоор юм биш үү.

1  |  0
059(64.119.29.144) 2023 оны 12 сарын 20

бузарууд,,,,мөнгө идэх арга нь хүртэл удамшдаг шившигүүд,,Бадамжунайгийн охин одоо болилдоо,,,бандаш левчикнийхээ мөнгийг өөрөө төлөөд авч сураачээ бузараа,,,

1  |  0
Ха(219.148.170.122) 2023 оны 12 сарын 20

АН гишүүд хүрээд ирэх юм МАНгарууд ирдэггүй том байнаа та нар сонгуулиар МАНгар дууснаа.

0  |  1
Zochin(202.72.245.205) 2023 оны 12 сарын 20

Yduu ,engiin irgeded Tor zasag ich deerelchej ad schoo uzej schorond chiideg . Chulgaich , luivarchiddaa omoorch alban tuschaal achiuuldag ! ,ylgavarlan gaduurchalt schuudee. Odoo bid tevchichgui, tanartaa uzej tarch negiigee izej oorsdiin erch aschigaa chamgaalna.

0  |  0
Илл(43.242.243.254) 2023 оны 12 сарын 20

Бузар хулгайч

0  |  0
At(66.181.189.70) 2023 оны 12 сарын 20

Bugdiig n talbai deer olni omno tsaazal.Bid odoo yaaj amidraad bnaa.Ed yaj byluuch tansaglaj bidnii ur hoichiig ingej gutaaj bnaa.Tevcheer baragdak bn shu Novchnuudaa\n

0  |  0
Зочин(66.181.179.158) 2023 оны 12 сарын 20

Жугийн охинтой нь толгойг нь холбоод нарсанд хий энэ хулгайчдыг давруулаад бгаа шүү

0  |  0
Top