УИХ-аас зохион байгуулж байгаа хоёр дахь шатны "Нүүрсний сонсгол" өнөөдөр /2023.12.20/ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Нээлттэй сонсголын эхэнд “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар шинжээчийн дүгнэлтийг сонслоо. Энэ асуудлаар НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар нарыг гэрчээр дуудсан ч хүрэлцэн ирээгүй байна.
Тодруулбал, Ажлын хэсгээс "Тавантолгой түлш" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатартай 09:00 цагт холбогдоход сонсголд оролцохоо мэдэгджээ. Гэвч дараа нь утсаа унтраагаад алга болсон талаар ХЗДХ-ийн сайд, Хяналт шалгалтын түр хорооны дарга Б.Энхбаяр хэллээ.
Тэрбээр "НИТХ-ын дарга Д.Батбаясгаланг гэрчээр дуудсан ирээгүй. Уг нь энэ хажууханд бий. БОАЖ-ын сайд М.Ганбаатартай өглөө 09:00 цагт холбогдсон. Оролцохоо мэдэгдсэн. Гэвч одоо утсаа унтраасан, ирээгүй байна. Гэрчээр дуудагдсан хүмүүс гэмт үйлдэл хийгээгүй бол зугтах шаардлага байхгүй" хэмээн мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Гэмгүй л бол юундаа зугтдаг бнаа.Үнэнээ хэлээд л гараад явчихна биздээ
ЭМД-н сайд байсан Сарангэрэлийн хүү Ганбаатар чинь монгол бизнес дээд сургууль /одоо татан буугдсан/ ийг төгссөн. гэвч хичээлдээ суудаггүй, урлаг хөөсөн залуу байсандаа. Хадам аав нь тэр үед УБ хотын газрын албаны дарга Тулгаа гэж дууддаг хүн байсан. байсан гэж одоо ч амьд байгаа биз. Хичээлдээ муу нөхөр БОАЖЯ-ны сайд хийгээд. бид ч үнэхээр харалган, бас азгүйчүүд юмдаа. Тавантолгой түлшийг дампууруулж их мөнгө идсэн. ойлгомжтой байхад бас дэд сайд. ха хаха.