1 их наяд 392 тэрбум төгрөг зарцуулсан төмөр зам хүчин чадлынхаа 10 ХУВИЙГ ашиглаж байна

2023 оны 12 сарын 21

Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

УИХ-ын 11 гишүүний бүрэлдэхүүнтэй тус нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор өнөөдөр “Эрдэнэс тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүд сэдвийн хүрээнд долоон асуудлаар нотлох баримтыг шинжлэн судална. Энэ хүрээнд 68 гэрчийг дуудсан байна.

Төмөр замын төслийн хүрээнд Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа Барилга, инженерийн цэргийн удирдах газартай Зэвсэгт хүчний нийт 8 анги нэгтгэл, 77 аж ахуйн нэгж төслийн доод бүтцийн барилга, угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллажээ. 

“Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй төслийн дээд бүтцийн ажил, холбоо дохиоллыг суурилуулах ажилд нийт 30 компани туслан гүйцэтгэгчээр ажилласан байна. Энд улстөрчийн хамаарал бүхий зургаан компани байгаа нь:

 

  • “Болор болд зам” ХХК 5 тэрбум 70 сая төгрөгийн гэрээ байгуулсан
  • “Аржроуд” ХХК 2.9 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн
  • “Монголзам групп” ХХК 24.8 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн
  • “Эрдэнэзам” ХХК 7.1 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан
  • “Говь инфрастракчер” ХХК 13.2 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан
  • “Өвөрзалаат” ХХК 5.3 тэрбум төгрөгийн гэрээ хийжээ. 

 

Төмөр замын төсөлтэй холбоотойгоор шинжээчийн дүгнэлтэд танилцуулахад хуулиар хориотой, Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой протоколууд байсныг сонсголыг даргалагч хэллээ. Уг протоколууд нь нууцын зэрэгтэй, хуулбарлаж авах нь хориотой байдаг аж. Тиймээс шинжээч зөвхөн хажуудаа нууцын ажилтантайгаар уг протоколтой танилцсан байна. Уг хэсгийн асуудлууд холбогдох шинжээчийн дүгнэлтэд танилцуулагдах боломжгүй байгааг хэллээ. 

Тэгвэл геополитикийн ач холбогдолтой гэгдэж байгаа дээрх төмөр зам нь Хятад, Орос руу нүүрс зарж байгаа юу, төмөр зам баригдсаны дараах үр дүн, зардлаа хэдэн жилийн дараа нөхөхөөр байна, ачаа явж, нүүрс зарагдаж байна уу, Владивостокоор дамжаад Япон, Солонгос руу нүүрсээ зарж байна уу гэсэн асуултад шинжээч дүгнэлтээ танилцуулав. 

Шинжээч “Өчигдрийн байдлаар “Монголын төмөр зам” ТӨХК-иас авсан мэдээллээр Цогтцэций-Зүүнбаян, Цогтцэций-Ханги чиглэлийн төмөр замаар ачаа тээвэрлэсэн орлого 2022 онд 13.2 тэрбум төгрөг, 2023 онд 51.5 тэрбум төгрөгийн орлого олсон байна. 2022 оны гүйцэтгэлээр 732600 тонн ачаа тээвэрлэсэн. 2023 оны гүйцэтгэлээр 1.5 сая тонн ачаа тээвэрлээд хүчин чадлынхаа 10 хувийг ашиглаж байна” гэлээ. 

1 их наяд 392 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулсан төсөл нь хүчин чадлынхаа 10 хувийг л ашиглаж байна.

 

ШУУД ҮЗЭХ: 

  

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(71.239.25.243) 2023 оны 12 сарын 21

mongoliin salbariin said tumur zamiin darga nar n orosuudiin ugsun avilganii shavhruu doloogood orosuudiin ugeet yavdag.Uuriin ulsiin erh ashig ene ter bol martagdsan.Sots ueiin setgelgeetei heden psda nairamdaliin tumur zam gej hutsaad orosuudad araasaa shaalgaafd surchihsan osdukuud.

0  |  0
Алдагдсан боломж(172.91.182.247) 2023 оны 12 сарын 21

Сайн чанарын нүүрс , өндөр калоритой нүүрс ашиглавал аж үйлдвэрийн хөгжилд хэрэгтэй. Тиймээс ТТ-н нүүрсийг УБ болон Дархан,Эрдэнэт рүү тээвэрлэх боломжийг олгооч ээ. УБТЗ тэр боломжийг хааж боогдуулаад байгаа шүү

0  |  0
DR. ADITYA(129.205.113.184) 2023 оны 12 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(129.205.113.184) 2023 оны 12 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Top