Гурав дахь өдрөө үргэлжилж буй сонсголоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой дараах 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлаж байгаагийн нэг нь “Тавантолгой түлш" ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар байна.
(2023.12.20)
Гэрч “Тавнтолгой түлш” ХХК-ийн захирал асан М.Ганбаатар "Ковидын жил 2020-2022 онд нийтдээ нийслэлийн 220 мянган айл өрхийг 75 хувиар хямдруулсан түлшээр хангах ажлыг хийсэн.
Үүний үнийн зөрүүнд тодорхой хэмжээний санхүүжилт олгогдсон.
2021 оны 12 дугаар сарын 31 хүртэл миний ажиллаж байх үед нийтдээ 400 гаруй тэмбум төгрөгийн санхүүжилтыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас олгосон байдаг. Үүний 50 орчим хувийг иргэдийн түлшний үнийн хямдралд зарцуулсан байдаг.
Тэгэхээр орлогогүй, түлэх түлээгүй, ковидын үед сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгаагүй бол иргэд гал алдах, нүүрс түлээ нь орж ирэхгүй байх маш олон эрсдэлээс улсын үйлдвэр байснаараа ач холбогдол өндөр байсан." гэв.
Сэтгэгдэл ( 1 )
ээж нь УИХ-н гишүүн Сарангэрэл. ЭМД-н сайд хийж цөм баяжсан. Хүү нь Таван Толгойн Түлш-н захирал хийж цөм баяжсан. ингэхдээ 300 хүн ажиллах газар 3500 хүн ажиллуулж байгаа. Бүрэн автомат үйлдвэр барих мөнгөөр ямбий, гар ажиллагаатай, хуучирч актлагдсан төхөөрөмж авчирч шахсан-одоогийн захирал нь ингэж хэвлэлд мэдээлсэн.Оюутан байхдаа хичээлдээ ч суудаггүй, тасалдаг нөхөр БОАЖЯ-ны дэд сайд болчих гэж. Энэ байдлаараа бол дараагийн 126 УИХ гишүүний цүнх баригчид их наядаар идэх байх. харин 2028 оны сонгуулиар монгол хүн эзэмшдэг газар гэж байхгүй болох байх.