Т.Бадамжунайтай холбогдсон Ж.Батбаясгалангийн балаг "НҮҮРСНИЙ СОНСГОЛ"-оор ил боллоо

Б.Төрбат | Zindaa.mn
2023 оны 12 сарын 20

УИХ-аас зохион байгуулж байгаа хоёр дахь шатны "Нүүрсний сонсгол" өнөөдөр /2023.12.20/ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Нээлттэй сонсголын эхэнд “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар шинжээчийн дүгнэлтийг сонссон.

Энэхүү асуудалд НИТХ-ын дарга, "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа Ж.Батбаясгаланг гэрчээр дуудсан ч хүрэлцэн ирсэнгүй.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Гэрчээр дуудагдсан хүмүүс гэмт үйлдэл хийгээгүй бол зугтах шаардлагагүй. Эрх ямбыг нь эдлэх болохоороо эдэлдэг, ард түмний сонсголд дуудахаар зугтдаг байж болохгүй" хэмээн хэлсэн нь зүгээр ч нэг попрол байсангүй.

Тэгвэл УИХ-ын гишүүний бие төлөөлөгчөөс Хотын даргын орлогч, НИТХ-ын дарга болтлоо "томорч, тодорсон" Ж.Батбаясгалангийн балаг "Нүүрсний сонсгол"-оор ил боллоо. Хамгийн сонирхолтой нь, мань эр "Авлигын загалмайлсан эцэг" гэгддэг УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайтай ямар нэгэн байдлаар холбогдож байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байна.

Учир нь, "Нүүрсний сонсгол"-ын үеэр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байх явцдаа 2018-2023 оны хооронд өөрийгөө 64 сая төгрөгөөр шагнаж, урамшуулсан баримт ил боллоо.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Бадамжунайгийн охин Б.Оюунбилэгтэй хамтарч банк бус санхүүгийн байгууллага байгуулсан гэх мэдээлэл ч гарлаа.

Тодруулбал, "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Одхүү нь өөрийн хамаарал бүхий компани болох "СБМ Хангай" ХХК-иараа дамжуулж "Тавантолгой түлш" ХХК-д шуудай нийлүүлэх замаар 19.6 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байна.

Харин НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Л.Одхүүгийн эхнэр Б.Оюунзул, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайгийн охин Б.Оюунбилэг нартай хамтарч "Алтанхот" ББСБ-ыг байгуулжээ. . Тус банк бус санхүүгийн байгууллагын эцсийн өмчлөгч нь Бадамжунайгийн Оюунбилэг гэдгийг ХЗДХ-ийн сайд, Хяналт шалгалт хорооны дарга Б.Энхбаяр хэллээ.

Түүний хэлснээр УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайгаар холбогдож түүний охин Б.Оюунбилэг, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар хамтарч "Алтанхот" ББСБ-ыг байгуулж, Б.Оюунзулын нөхөр Л.Одхүүгийн хамаарал бүхий "СБМ Хангай" ХХК-иар дамжуулж "Тавантолгой түлш" ХХК-иас 19.6 тэрбум төгрөгийг авсан байж болзошгүй гэдгийг Б.Энхбаяр сайд тодотголоо.

Эндээс харахад, "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн дарга, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Т.Бадамжунай хоёр холбогдож, "хор найруулсан", тэр хор нь өнөөдрийн "Нүүрсний сонсгол"-оор ил боллоо гэх хүмүүс ч байна. Хэрэв энэ үнэн бол НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "Нүүрсний сонсгол"-д ирж, гэрчийн суудалд суухаас татгалзах нь зүйн хэрэг билээ. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.184) 2023 оны 12 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(129.205.113.184) 2023 оны 12 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Зочин(66.181.179.158) 2023 оны 12 сарын 21

Хулгай хийхгүй хүн дарга болж чадахгүйд эсвэл хулгай хийх гэж даргын суудалд очдог энэ жамъян гуайн хүүгээ цүлдийтлээ хулгайлж

0  |  0
Dd(202.21.107.23) 2023 оны 12 сарын 21

Tuvshee ih surguuli zindaagaaraa Mongoldoo heded jagsaj baigaa ve? Lav shaardlaga hangasan ehnii 9-d baihgui Turin udidlagiin magistr, doktoriin surgaltiig tsegtslehgui bol iimerhuu udirdagchid todorch tomorsoor baih bolno

0  |  0
хх(76.105.223.57) 2023 оны 12 сарын 21

цаазал бүгдийг нь бүх хөрөнгө мөнгийг нь хураа

0  |  0
Эхорон(66.181.185.137) 2023 оны 12 сарын 21

Батбаясгалан Бадамжунайг.н туслах хийж бсан шүү дээ.

1  |  0
зочин(66.181.189.166) 2023 оны 12 сарын 20

ажлаа өг

0  |  0
Top