Засгийн газрын өнөөдрийн /2023.12.20/ хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийг бүртгэх ажлыг шийдвэрлэхээр УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж өгнө үү хэмээн УИХ-д өргөн барихаар боллоо.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Өнөөдөр Засгийн газраас УИХ-д өргөн барихаар болж байгаа тогтоолын төсөл нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 34 хувийг Монголын нийт ард иргэд бүрэн эзэмшиж байх шийдвэрийг гаргаж байна.
Нэг ёсондоо өнөөдөр Монгол Улсын 2.5 орчим сая иргэн 18.04 хувийнх нь хувьцааг эзэмшиж байгаа бол шинээр 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс хойш төрсөн, мөн Монгол Улсын иргэн харьяат болсон иргэддээ хувьцаа эзэмшлийн асуудлыг жигд хүртээх шийдвэрийг гаргахаар Тогтоолын төслийг өргөн барилаа.
Уг тогтоолын төсөлд:
Нэгдүгээрт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 34 хувийг Монголын ард түмэн нийтээрээ эзэмших,
Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа нь цаашдаа шинээр төрсөн болон шинээр Монгол Улсын харьяат болсон иргэндээ шууд хувьцаа эзэмшигч болгодог байх тогтолцоог Улсын бүртгэлтэйгээ хамтарч бий болгох асуудал шийдэгдэнэ.
Гуравдугаарт, хувьцаа өөрөө өвлөгддөггүй, хөрөнгийн биржээр арилжаалагддаггүй, хоёр дахь зах зээл дээр гардаггүй учраас Монгол Улсын иргэн, харьяатаас хасагдсан болон нас барсан тохиолдолд хувь, хувьцаа эзэмшигчээс хасагдаж байх зохицуулалтыг хийх зорилготой тогтоолын төсөл байгаа.
Дөрөвдүгээрт, нэг асуудал байдаг. 2015 онд “Сайн хувьцаа” гэж тухайн үеийн Засгийн газраас гаргаж, тодорхой тооны ахмадууд, оюутан залуучууд, зарим төрийн албан хаагчид нийгмийн даатгал төлөх, тэтгэврээ урьдчилж авах хэлбэрээр хувьцааг нь худалдаж авсан байдаг.
Тэгвэл өнөөдрийн өргөн барьж байгаа тогтоолооор тухайн үед худалдаж байсан нэрлэсэн ханшаараа буюу нэгж хувьцааг 933 төгрөгөөр тооцож хувьцаагаа зарсан иргэд маань 2028 оны нэгдүгээр сарын 01-нийг хүртэлх хугацаанд тухайн зарсан хувьцааныхаа тоог зарсан үнэтэйгээ үржүүлж, нэрлэсэн үнээрээ хувьцаагаа буцааж худалдаж авах боломжийг бүрдүүлэх шийдвэр гарч байна.
Нэг ёсондоо иргэн бүр ижил тэгш эрхтэй байх асуудал энд хөндөгдөж байна гэсэн үг. Зарим иргэн маань хувьцааныхаа талыг зарчихсан, зарим нь 30 хувийг зарчихсан. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хүртэх ноогдол ашгаа хангалттай хэмжээнд буюу бусад иргэнтэй ижил хэмжээнд хүртэх боломжгүй болсон учраас Засгийн газрын зүгээс энэ боломжийг таван жилийн хугацаанд олгох. Магадгүй 300 мянгаар зарсан бол энэ үнээрээ хувьцаагаа бүцааж бүтэн авах боломжийг бүрдүүлж өгч байна. Үүний утга учир нь өнөөдрийн өргөн барьж байгаа УИХ-ын тогтоол УИХ-аар батлагдвал цаашдаа жил бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ноогдол ашиг тогтмол олгогддог болох, ноогдол ашгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбогдоод илүү өндөр ханшаар олгогддог байх боломж нөхцөлийг бүрдүүлэх нь чухал гэж бидний зүгээс үзэж байна.
2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,6 орчим их наяд төгрөгийн ашигтай гарсан байдаг. 2023 оны жилийн эцсийн тайлан хараахан гараагүй байгаа учраас нийт ашгийг тодорхойлж хэлэх боломжгүй байна. Тэгэхээр жилийн ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдож байгаа хувьтай дүйцүүлэн авдаг болох боломжийг Засгийн газар нээж байна.” гэлээ.
Сэтгэгдэл ( 20 )
Өөрсдөө хулгайлж хувааж идэж идчээд одоо сонгууль дөхөхөөр худлаа хуцдагийн энэ. Та нар яахаараа 440 их наядыг хэдүүлхэнээ хувааж идэж болоод иргэд яахаараа ноогдол ашигчгүй өчнөөн жил болдог тэгснээ 100 мянгыг өгнө ч гэх шиг солиордгийн бид ч гэсэн их наяд биш ч гэсэн хэдэн тэрбумыг авмаар байна за юу.
2000 аад оноос хойш хулгайд алдсан мөнгөө буцааж гаргуулж авая та нараас!!!!! Бас 2000 аад оноос хойш ноогдол ашиг авая битгий худлаа 2024 онд ганц мянган төгрөг өгөх тухай хошгоруулаад бай Элбэгдоржийн дүү юмуу хаашаа юм.
Паа үнэн үү.
Өнөөдрийн сонсголоор энэ луйварчин илчлэгдсэн шүү. Өрмийг нь хамчихаад хусмаар нь хувьцаа гэж манийгаа хуурах гээд байна.
Бүх ИРГЭНД ЭЗЭМШҮҮЛ МӨН ХУЛГАЙ ХИЙСЭН БҮХ ХҮМҮҮСИЙН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ 2БААХАН ХҮМҮҮСИЙГ ШУУДЦААЗЛАААА
Энэ зувчуулсан хүмүүсээс хурааж аваал хувицааны ноогдол ашгий нь бодоол тараачих тэгвэл үнэхээр итгэх болно . Нилээд хэдэн жилийн ног л шүү дэ овоо юм гарах бх гэхдээ сонсоод бхнээ энэ хүмсийн авсан хөрөнгө элбэгдээд илүү гархийм билээ . Алдсан хөрөнгөө авхад яах вэ дэ .
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Сонгууль дөхөхөөр ярьдаг сэдэв 1072 энэ сэдвээ өөрчилж чадахгүйнүү
8 % zeelee 6% bolgonoo geed bsan yasn be...МАН аааааааааа
СОНГУУЛИЙН ШОУ хоосон ХУВЬЦАА тарааж попорж байхаар ЦС бариачээ,ЦС барих талаар нэг үг өгүүлбэр энэ ЗГ , ЁК ИХГ ярихгүй юмаа ,ХӨЛДӨЖ үхэж байнаа,хувийн компаниуддаа ЦС барихыг бүх зөвшөөрөл өгөөч, СҮЛЖЭЭНД нийлүүлэх боломж өг ,ХАХУУЛ нэхсэн хүнийг ЦААЗАЛ, олон жижиг станц барих газар үнэгүй өг ,,,,АРЧАЙГҮЙ ЧАДВАРГҮЙ тэнэгүүд хулгайнаас өөр зүйл хийхгүй юмаа
5н толгойн нүүрсний хулгайч өөрөө ийм юм ярихгүйээ
Өдий хүртэл өгөхгүй өөрсдөө л хулгайлж идээд байсан байж одоо нэх сонгууль дөхөхөөр хуцаж гэнэ.
Иргэд дор хаяж 66-”% ийг эзэмших ёстой, төрийн нэрээр хулгайчид эзэмших ёсгүй, Монгол улс гэдэг бол монолын ард түмэн монголчууд бид билээ. Тэгэж давраахгүй шүү. Шинэ намыг дэмжинэ.
Худлаа даа худлаа..
muurdug uhruud jil bur hudlaa muurdug helj yarij baigaa medej bna u thag nuhthuuj ardtumen niig huurdag jil soligdohoor martatdag ta nart hariuthlaga toothmoor bna hudlaa yarij thag nuhthuudug darga naraa
Гөлөгнүүд ноогдол ашиг нэртэй шүлс өгнө л дөө
өгнө гээд л өгөхгүй дээ хичнээн жил худлаа ярих юм бэ
Маш зөв цаг үеээ олсон шийпвэр байна Тогтоолын төслийн УИХ нэн яаралтай хэлэлцэж шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна,
933 төгрөгөөр тооцож хувьцаагаа зарсан иргэд маань 2028 оны нэгдүгээр сарын 01-нийг хүртэлх хугацаанд тухайн зарсан хувьцааныхаа тоог зарсан үнэээргээ үржүүлж, нэрлэсэн үнээрээ хувьцаагаа буцааж худалдаж авах боломжийг бүрдүүлэх шийдвэр гарч байгаа юм байна. Тогтоолын төслийг УИХ яаралтай горимоор хэлэлцэж батлана гэдэгт найдаж байна,