Хянан шалгах түр хорооны нүүрсний асуудлаарх нээлттэй сонсгол тав дахь өдрөө үргэлжилж, дууслаа.
Сонсгол даргалагч, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр сонсголыг хааж хэлсэн үгэндээ “Ард иргэд ээ, эрхэм гишүүд ээ! Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор “Тавантолгой” ХК болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил үйлчилгээ, худалдан авалтад хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулагдан ажиллаж, өнөөдөр нотлох баримтыг шинжлэх судлах сүүлийнхээ хуралдааныг амжилттай зохион байгуулан өндөрлөж байна.
Монгол төрийн хуулийн биелэлттэй холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг ард түмний төлөөллийн байгууллагаас хянан шалгах эрхзүйн орчныг бүрдүүлэх зорилгоор 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үр дүн бол өнөөдрийн УИХ-ын хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа юм.
Энэ удаагийн хяналт шалгалтаар бид хууль зөрчсөн олон үйл ажиллагааг нотлох баримтын хамтаар иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй болгож чадлаа. Сонсгол хийх зам амар хялбар, дардан байгаагүй” гэлээ.
Түр хорооноос 2023 оны 12 дугаар сарын 4-7-нд, 18-22-ны өдрүүдэд зохион байгуулсан сонсголоор хянан шалгах түр хорооны 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор баталсан нотлох баримтыг шинжлэн судлах дарааллын дагуу нийт 60 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судалсан байна.
Нотлох баримтыг шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлт, хянан шалгагчдын тайланг сонсон, шаардлагатай нотлох баримтуудыг танилцуулсан юм. Түүнчлэн холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авсан билээ.
Сонсголд давхардсан тоогоор нийт 577 гэрчийг оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 419 нь буюу 72.6 хувь нь хүрэлцэн ирж оролцсон байна.
Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 16 хянан шалгагч шинжээч, ажиглагчаар Нээлттэй нийгэм форум, Цогц хөгжлийн үндэсний төв ТББ-ын төлөөлөл, сонсгол даргалагчийн урилгаар Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар зэрэг төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд ажиллажээ.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мөн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуульд заасныг та бид мэднэ. Үндсэн хуулийг хэрэгжүүлж, ард түмний мэдэх эрхийг хангах зорилгоор зохион байгуулсан Нүүрсний сонсгол явуулахад саад болох, өөр тийш чиглүүлэн таслан зогсоох оролдлого нүүрсний хулгайтай холбоотой бүлэглэлээс удаа дараа гарч байсныг энд зориуд тэмдэглэе” гэлээ.
Сэтгэгдэл ( 15 )
Ирээгүй 150 (37%) нөхдийг яах вэ? Ингээд орхичихгүй ил тод байлгаарай. Амжилт! Бас их тоо шүү!
ENHBAYAR ARDIIN NAMIIN MANGAR HURELSUH BATBOLD OUNERDENE 3 iig HAMGAALSAAR BGAAD DUUSLAA . HAMGIIN TOM 3 HULGAICH BAS JENKO HULGAICH MUN AMARBAYASGALAN GULUUN TSARAIT
Б.Энхбаяр гайхалтай сайн зохион байгуулж, маш зөв чиглүүлэн удирдсан. Шинжээчид асар их материал дээр үнэн хариуцлагатай ажилласан бна. Энхбаяр болон шинжээчдийн багт халуун баяр хүргэе!!!
Энхбаяр сайн байлаа. Одоо хулгайч нараас хулгайлсан мөнгөө буцааж авья!!!
Ямар ч гэсэн мөрдөн байцаалтын нууц гэж халхавчлан зарим талаараа гэмт этгээдүүдийн эрх ашгийг хамгаалдаг тогтолцооноос татгалзаж олон түмний мэдэх эрхийг хангасан Нүүрсний сонсгол зохион байгуулсан түр хорооныхонд талархаж байна.Б.Энхбаяр сайд дажгүй байлаа.
Улс орны эд баялгийг асар ихээр цөлмөж хулгайлсан МАН Хэмээх бүлэглэл, АН хэмээх гэмтнүүдийг танилцуулж байгаад алга ташаад явуулсан ийм сонсгол хэрэггүй, гэмт этгээдүүдийг шууд баривчлан эд хөрөнгий нь хурааж ял завших гарцгүй болгож цаазлах ёстой байсан юм.
Энхбаяраас өөр хүн хийж чадахааргүй бэрх ажил байлаа, аргагүй л сайн хуульч хүн тулдаа цаана нь гарав. Амжилт.
Шинээнч нарт бас баяр хүргье!!!!!
Энхбаяраа чи сайн байлаа. Баяр хүргье! Улам хичээгээрэй! Бллгоомжтой бай!?
Энхбаяр сайд үнэхээр сайн хуульч гэдгээ харууллаа.Монголын ард түмэнд 1000 ярихаар 1 сайн нотлон харуулсанд ,үнэнийг мэдэх эрхээр нь хангаж өгсөнд Баярлалаа.
хулгайч нарыг ил тод зарласанд баярлалаа. бид сонгуульд энэ бүхнийг тооцоолох болно. Шударга үнэний тэмцэлд тань амжилт хүсье
tur horoonihond talarhya!B. Enhbayar, tand bayarlalaa. Berhsheeliig Cavan tuulj Chanda gedegt itgeltei bna.
сонсголыг амжилттай явуулсан энхбаяр сайд танд баяр хүргэе манай орны сайн хуульч нарын нэг гэдгээ харуулж чадлаа яах аргагүй л ёстой нэг галзуурч байж дээ муусайн новшнууд
СОНСГОЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ХОРООНЫ ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДГИЙГ АРД ИРГЭД ТОД ЯЛГАЖ ХАРЛАА.БАТТӨМӨРИЙН ЭНХБАЯР ГИШҮҮН ТАНД ГҮН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ
Ямартай ч ард олон нийт сонсох, мэдэх эрхийн хүрээнд бүрэн биш ч гэсэн мэдээ, мэдээлэл авлаа .... Монгол орон минь хулгай, авлигийн намагт гүн живсэн ч аврагдах ”алтан” боломж харагдаж байна. Авлига, хулгайн хөрөнгийг тогтоон хурааж, эзэнд нь хугацаанаас нь өмнө суллахгүй нөхцөлтэй 15 жилийн ял өгөөд олон нийтийн хяналтад оруулж нийтэд мэдээлдэг байвал шударга ёс тогтоно.